С.Батдөлд холбогдох төмөр замын асуудал олны анхааралд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь гэрээс 10 орчим тэрбум төгрөг бэлнээр олдож, тансаг зэрэглэлийн хаус худалдаж авах баримт бичгүүдээ хураалгасан түүний хэргийг хэрхэн шийдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
Одоогийн байдлаар С.Батдөл 30 хоногийн хугацаатай цагдан хоригдож буй бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Батдөлийн “сүлжээнээс” болж хохирсон хувийн вагонтай 10 гаруй аж ахуйн нэгжүүдийг уг хэрэгт хохирогчоор татсан гэнэ.
Тодруулбал, төмөр замын ачаа тээвэртэй уг авлигын асуудалд Батдөлийн гэрээс олдсон мөнгө бол зөвхөн нэг хэсэг нь бөгөөд вагонаа “дээрэмдүүлсэн”, авлига өгч ачаа ачуулж байсан 150 орчим аж ахуйн нэгжүүдийн нийт хохирол багагүй 200 тэрбум орчмоор үнэлэгдэх магадлалтай байгаа аж.
УБТЗ-ын өөрийн вагонууд нь ихэвчлэн Эрдэнэт болон цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэж дотоодын хэрэгцээг хангахаас хэтэрдэггүй. Тиймээс хувийн вагонтай “Болд төмөр ерөө гол” тэргүүтэй 10 орчим хувийн компаниудын вагоныг ашигладаг байжээ. Ингэхдээ 3/2-н зарчмыг ашиглах аман тохироо хийдэг байжээ.
Долоо хоногт нэг удаа цуваа явдаг бөгөөд сардаа 5 удаа ачаа тээвэрлэж хилээр гаргадаг. Ингэхдээ дээрх 3/2-н зарчмаар буюу хоёр удаад нь хувийн вагоны эзэд нь өөрсдийн ачаагаа гаргадаг, гурван удаад нь улсын нэр дээрх ачааг гаргадаг гэсэн үг. Энэ гурван удаа улсын нэр дээр гарч буй ачаа дээр нөгөө 150 орчим аж ахуйн нэгжүүдээс авлига авч дараалал тогтоодог, ачааг нь түрүүлж ачдаг байсан гэх үндэслэл тогтоогдож буй гэнэ.
Одоогоор хамтарсан ажлын хэсгийн ажил шувтарч буй бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт нэгтгэж шалгах бололтой. Үүнээс гадна уг хэрэгт С.Батдөлийг зөвхөн наад талын холбогдож гэж үзэхээс гадна цаана нь байгаа дарга нарынх нь мөрөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
66.181.182.80
бүгдийг нь халахгүй бол цэвэршихгүй шүү
Хариулах202.9.40.8
Naad t1 shuugchidee sain oilguul.tatvar nuun daragduulsan hungen yl egeed suuj bga.Deerees n Tom ah nar dsramtlaj bga.Nasaaraa lambard ahiluulsan hun 1 tb mungeggui bga.TZd MAN orj ireed iim bolj bga uom.Jinhene TZ chin hun baiguullagaa.ajilchd iinhaa tulee ajillaad irseniim.Bur deerees tom huivaldaaniig ilruulj chadahgui .
Хариулах73.8.110.11
ТЗ-ын дарга нарыг сайн шалгаж хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.Авлига егч ачаа бараагаа ачуулснаас болж юмны vнэ их ессен шvv.
Хариулах66.181.178.62
шунал ихэдвэл шулам болноо гэж хулгайчуудаа
Хариулах