УИХ дахь Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 15 компанийн зээлтэй холбогдуулан 57 гэрчийг дуудсан юм.Энэ үеэр "Вестерн холд" ХХК-ийн асуудалтай холбогдуулан дуудсан хоёр гол гэрч ирээгүй болохыг УИХ-ын Тамгын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн хэлсэн юм.Тэрбээр "Вестерн холд" ХХК-ийн ерөнхий захирал С.Балжиннямыг гэрчээр дуудсан ч нэгдүгээр сарын 13-28-ны өдрийн хооронд гадаад улсад албан томилолтоор ажиллах болсон тул сонсголд оролцох боломжгүй гэсэн албан бичгийг, захиалсан билетийн хуулбартай хамт ирүүлсэн.
Мөн тус компанитай хамаарал бүхий "Алтай трест" компанийн гүйцэтгэх захирал С.Баянчулууныг гэрчээр дуудсан боловч мөн ирээгүй. Нэгдүгээр сарын 14-28-ны өдрийг дуустал Вьетнам улсад хувийн ажлаар зорчих болсон тулд сонсголд оролцох боломжгүй гэх албан бичгийг, билет захиалгын хуудсыг хавсаргасан” гэв.Тэгвэл "Вестерн холд" ХХК-ийн ерөнхий захирал С.Балжинням, "Алтай трест" компанийн гүйцэтгэх захирал С.Баянчулуун нар нь УИХ-ын гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү ажээ."Вестерн холд" ХХК нь "Ховд эко цемент" төсөл хэрэгжүүлэхээр 2018 онд 26.8 сая ам.долларын зээл авсан бөгөөд зээлийн ангилал нь хэвийн байгааг шинжээч хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
64.119.26.81
бямбацогт оо хэрэг нэгэнтэйгээ ирж тайлбар аа өг дандаа ард нь үлдэж болохгүй ЖДҮ ээс бас ард нь үлдсэн одоо болно авсан болоод холбоотой болоод их сандаад ирж чадахгүй байгаа юм болуу?
Хариулах