“Хөтөл”-ийн цементийн үйлдвэрийг Л.Наранбаатараар тоглуулахаа л больё

Moderator
2023/01/16

Манай улсын барилгын салбарт “Хөтөл”-ийн цементийн үйлдвэр хөгөө чирч, хөлд нь чирэгдэж байгааг хэдхэн жишээгээр тайлбарлая.

1. ПОП удирдагчийн поп амлалт: Л.Наранбаатар “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрийг удирдах болсондоо баярласан уу, хувийн пиар-аа хийх болсондоо баярласан уу “Монголын цементийн зах зээлийн 40 хувийг Хөтөл дангаараа хангана” гэж том ам гарсан ч эсрэгээрээ том уналтад оров. 40 хувь байтугай 4 хувийг хангаж чадахгүй нөхцөлд хүрсэнд тул Засгийн газраас цементийн үнийг бууруулах, цементийн хомсдолоос сэргийлэхийн тулд импортын цементийн гаалийн татварыг хүртэл тэглэж байсан нь саяхан. Эндээс л улсын стратегийн чухал үйлдвэр буруу гараар орвол ямар хувь заяа угтдагийг харж болно
2. ПОП удирдагчийн поп бодлого: Л.Наранбаатарын бодлого “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрийн дотоод үйл ажиллагаанд нөлөөлж, одоо бүр ажилчид нь хүртэл дайжиж эхэлжээ. Боловсон хүчний нөөц, чадавхажсан мэргэжилтэнг МАК, Монполимет зэрэг хувийн хэвшлүүд нь “ХӨТӨЛ”-өөс авдаг байсан бол өдгөө ХӨТӨЛ өөрөө мэргэжилтэнгүй болж, ажиллах хүчний дутагдалд орчихсон. Үүнийг “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэрт мэргэжилтэн, ажилтан авна гэсэн хэд хэдэн ажлын зараас харж болно
Эцэст нь хэлэхэд цементийн үйлдвэрийг цэцэглүүлж, барилгын салбарт том тус үзүүлнэ гэж итгэл хүлээж байсан ч эсрэгээрээ том уналт авчирлаа. Иймд “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрийг Л.Наранбаатараар тоглуулахаа л больё


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.28
    2023/01/16

    дарга нарын цүнх барьж байсан Хүн үйлдвэр удирдаж яаж чадхав дээ мэдээж наранбаатар эхлээл том том бүлтрээд байсан одоо шалдаа бууж дээ наад үйлдвэрээ ажиллаж чадах хүнд өг /эртхэн/

    Хариулах