Хятадын шүүх Улсын аюулгүй байдлын яамны генерал асан Лю Яньпинд цаазын ял оноосон тухай мэдээлэл цацагдаад байгаа. Үүний өмнө ч бас Ляонин мужийн Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ли Вэньс гэгчийг 540 сая юанийн хахууль авсан хэргээр цаазалж, бүх хөрөнгийг нь улсын орлого болгох шийдвэр гаргаж байв.
Ингэхдээ “Авлига авсан нь хууль бус үйлдэл бөгөөд Хятадын ашиг сонирхол болон ард түмэнд ноцтой хохирол учруулсан” гэж үзсэн байдаг.
“Бөмбөрцөг дээр бөөрөө нийлүүлэн амьдарч байгаа хөрш улс ийм арга хэмжээ авч байна. Тэгвэл манай улс яагаад энэ арга хэмжээг авч болохгүй гэж. Үүнийг шударга монгол хүн бүр хүсч байгаа. Учир нь эх орноо хөгжүүлж, ирээдүй хойчдоо цэвэр ариун, шударга нийгмийг үлдээх хэрэгтэй.
Тэгвэл “Цаазын ял”-ыг сэргээх нь дэлхий нийтэд Монголын нэр хүндийг унагана. Монгол Улс сүүл мушгина гэх нөхөд ч багагүй бий. Тэгвэл өнөөдөр авлигалд идэгдэж Монгол Улс орших, эс орших дээрээ тулж мэдэх нөхцөл байдал бий болчхоод байхад “НЭР НҮҮР”-ийн тухай яриад ч хэрэггүй.
Хамгийн сүлийн жишээ гэхэд оны эхний 7 хоногт нэг хурган даргын гэрээс 7.3 тэрбум төгрөг гарсан бол 7 хоногийн дараа буюу 1 дүгээр сарын 13-нд 17 төгрөгийн авлига өгөхийг эрээ цээргүйгээр нэхсэн хэрэг ИНЕГ-т гарав.
Зөвхөн сүүлийн энэ 2 жишээнээс харахад авлигачид эрүүгийн томоохон элементүүдээс ч илүү аюултай байгаа учраас ард иргэдэд айдас хургачихлаа. Тиймээс яагаад Хятад шиг байж болохгүй гэж. Тэр тусмаа бага насны хүүхэд хүчирхийлсэн, авлига авсан этгээдэд “Цаазын ял”-ыг хэрэгжүүлэх учиртай гэж Цахиагийн хүүг хараан зүхэн мөн ч олон жил ярилаа.
Гэхдээ цаазын ялыг сэргээхийн тулд АТГ, ТЕГ, Дээд шүүх зэрэг байгууллагуудыг улс төрчдөөс хараат бус үйл ажиллагааны хувьд бие даасан байлгах нь нэн тэргүүний асуудал. Тэгж гэмээнэ бид Авлигагүй Монголыг оршоож чадна.
Тиймээс Хятад шиг авлигачидтай хатуу тэмцье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.9.40.22
Ene zaluugaar tug tahilaa.B.Javhlamg.H erleng.Amarbaysgalan gedeg avgaig shalgavuu.Odoo ajlaas n tudgelzuulj chadahgui bga bizde.Hen ch buruugui.Batdel buruuntanuu
Хариулах