Сошиалд идэвхитэй хүмүүсийг ДАРГААР томилохын нэг “ГАЙ” нь ажилдаа биш сошиал хандалтад илүүтэй анхаардаг явдал. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, ачааны хүндээс үүрэлцэхийн оронд “Үйлдвэрт шонхор морилжээ, Арслангийн ордоныхон лайк” гэх мэтээр сошиалд анхаарах болсон Л.Наранбаатарын ур чадварыг хүмүүс гайхах болсон
Улсын гэх ганцхан үйлдвэрээрээ ТӨР өөрөө хэрхэн тоглож, сүйрүүлж, дампууруулж буйн тод жишээ бол ХӨТӨЛ. Дэлхийд хоцрогдсон технологийг халж, шинэ бүтээн байгуулалт хийсэн хувийн хэвшлийнхэн өнөөдөр төрдөө дээрэмдүүлчихлээ. Концессийн гэрээгээр үүрэг хүлээгч хувийн хэвшил нь банкнаас зээл авч, эрчим хүчний дэд станц, авто зам, төмөр зам, хуурай аргын үйлдвэр зэрэг 33 томоохон объект барьсан. Ингээд үйлдвэрлэл нь эхэлмэгц төр булаагаад авчихсан. Гэтэл захирлаар нь очсон Л.Наранбаатар Хөтөлөөр шоу хийж, өөрийнхөө пи-арыг хийхээс өөрөөр гийгүүлсэнгүй.
Хувийн хэвшлийнхний босгосон бүтээн байгуулалтыг өмнө нь байсан мэтээр олон нийтэд ойлгуулж, мөн банкны зээлээ хувийн хэвшлийнхэн өөрсдөө төлөх ёстой гэж ам нээж амжив. Угтаа бол тэрхүү зээлийг бүтээн байгуулалтыг ашиглаж, ашиг олж буй нь төлөх ёстой. Үнэндээ Хөтөлд төрийн гэх юу ч байгаагүй, байсан ганц нойтон аргын үйлдвэр нь дампуурчихсан. Одоо харин төр гэх айхтар нэрээрээ хувийн хэвшлээ хэмлэж сууна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
103.229.121.134
Мэргэжилтэнгүй нь ядаж байсан бол өөрт нь нэмэртэй л бх бсн бх
Хариулах67.247.102.58
Наранбаатар гэж эрдэм мэдлэг тааруухан худал ярихаас өөр ид шидгүй УИХ гишүүн болох гэж л Хөтөлд очсон хоосон толгой. Одоо удахгүй ажлаа өгөөд арилж өгнө дөө. Хөтөл сайн сайхан амжилттай байх хэнд ч падгүй.
Хариулах