УИХ-д сонгогдож буй гишүүдэд ёс зүйн өндөр шаардлага тавьж, хариуцлагыг нь чангатгах хэрэгтэй байна.
Одоогийн парламентад л гэхэд Н.Наранбаатар, П.Сэргэлэн, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Б.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар нүүрсний хулгайн хэрэгт холбогдчихсон гэдгийг АТГ-аас мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь олон нийтэд ил болчихсон. Э.Бат-Амгалан гишүүн нь төрийн ордонд архидан согтуурч, Байнгын хорооны хуралдаанд оролцож, цаашлаад бусдыг заналхийлж байх жишээтэй. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь казиногоос 100 мянган доллар хожиж байсан дахиж тоглоогүй гээд хээв нэг худлаа хэлж байна. Үнэндээ дөрвөн өдөр казино тоглохдоо 310 мянган ам.доллар алдаж байсан баримт нь дэлгэгдчихээд байгаа.
АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар нь нэгнийхээ өрөөнд мөн л зодолдож, ордны хамгаалалтын алба болон цагдаагийн байгууллага дуудаад ч арга эвээ олоогүй л яваа.
Ингээд харахад УИХ-д худалч, хулгайч, архичин, заналхийлэгч, хүчирхийлэгч гээд ёстой л төрийн түшээ гэж хэлэхээс ичмээр хүмүүсийн цугларалт болчхоод байна.
Угаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс эхлээд сонгогдсон хойно нь ч бүрэн эрх гэж олгож байхаар бүр ч хатуухан хариуцлага тооцдог болмоор байна.
Хэдийгээр УИХ-ын тухай хуульд заасанчлан прокурорын санал гаргах тухай заасан байдаг ч парламентаар хэлэлцүүлэхэд бүгд нийлээд тухайн гишүүндээ хариуцлага тооцуулалгүй аваад үлдчихдэг гашуун туршлага бий.
Ёс зүй, сахилга хариуцлагын тухайд бол бүр ярих ч юм биш. Ердөө сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гээд заачихсан.
Гэтэл мөн л холбогдох Байнгын хороо нь ч хэлэлцэхгүй явсаар байна. Энэ мэтчилэн УИХ-д хариуцлагын тогтолцлоо гээч нь үйлчлэхээ больчихоор 76 гишүүн нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр байгаа юм биш үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна