Идэр есийн хүйтэнд, эмнэлгийн гадаа жирэмсэн эх машин дотроо төрснөөс үүдэн иргэд, эмч сувилагч, эмнэлгийн ажилтан гэх зэргээр нийгэм талцаж нэг хэсэг маргасан. Тэгсхийгээд чимээ анирласан ч үүнийг мартаж үл болох асуудал.
Яагаад гэвэл эрүүл мэндийн байгууллагынхан муу учраас эмэгтэй машиндаа төрчихсөн хэрэг огт биш. Харин энэ салбарыг цахимжуулж байна гэж ЖОНХУУРУУЛСАН учраас өнөөх л бичиг цаас, хаягийн бүртгэл энэ тэр гэж нааш цааш нь гүйлгэсээр ийм нөхцөл байдалд хүрсэн.
Товчхондоо бол Эрүүл мэндийн салбарт өөр хоорондоо мэдээлэл солилцдоггүй 37 өөр программ ашиглаж байгаа учраас энэ салбарын ажил урагшлахгүй байна гэж харагдаж буй юм.
Гэтэл Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжиж байсан ч аудитын дүгнэлтээр хангалтгүй хэрэгжсэн гэсэн учраас төсөл зогссон. Төсөл хэрэгжилт үр дүнгүй байсан учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Эрүүл мэндийн салбарыг хэрхэн цахимжуулах вэ гэдэг нь мэдээж чухал асуудал. ЭМЯ-тай манай салбар яамны зүгээс хамтран ажиллаж, шийдлүүдээ боловсруулсан байгаа...” гэхээс өөр үггүй зогсож байна.
Тэгвэл 9 сая ам.долларын төсөл хэрэгжсэн ч “Сахил хүртээд шал дордов” гэгч болчихоод байгаа нь анхаарал татах асуудал мөнөөс мөн. Бас дээр өгүүлсэнчлэн 37 өөр программыг энэ салбарт ашигладаг гэхээр үнэндээ Санхүүжүүлж байгаа газар буюу Дэлхийн банкныхан хөмсөг зангидахаас ч яах билээ. Гурван удаа хүсэлт гаргаад ч тэд хариу өгөхгүй байгаа нь үүнтэй холбоотой гэх мэдээлэл ч бий.
Учир иймд Н.Учрал сайд та хурдтай, бас оновчтой ажиллана байгаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна