Сүүлийн үед утаа, угаар огцом нэмэгдэж орой, өглөөд урдахаа ч харахад бэрх болоод байгаа. Мэргэжлийн байгууллагууд ч ард иргэдийг угаарын хийн хордлогоос сэргийлж шүүлтүүртэй маск зүүхийг уриалж анхааруулаад эхлэв.
Саяхан болтол “Утаа бага байгаа. Хүйтний улирал эхлэхэд утаа ихэсдэг. Аажимдаа зүгээр болдог” гэх зэргээр олны тархийг угаасан мэдээлэл цацаж, мэргэжлийн байгууллагууд ч гэсэн амаа үдүүлсэн мэт дуугүй байсан. Тэгвэл өдгөө ийнхүү анхааруулж эхэлсэн нь утаа, угаар их байгааг, бас түлшний чанар муу байгааг нотолж буй юм.
Угаартах нь хүний биед маш муугаар нөлөөлдөг бөгөөд угаартсан хүний тархины эд эс амархан гэмтдэг бөгөөд органик нэгдлийн дутуу шаталтаас үүсдэг угаарын хийгээр хүн амьсгалснаар цусны улаан эсийн тоо цөөрч улмаар эд эрхтнүүд хүчил төрөгчийн дутагдалд орж улмаар үхэхэд хүрдэг байна.
Угаарын хий нь хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд үүсдэг бөгөөд битүү орчинд хүн, амьтан угаартдаг гэсэн үг.
Бид угаараас сэргийлэхийн тулд түлш шатаж эхлэх мөн дуусах үед маш болгоомжтой байх хэрэгтэй. Тодруулбал угаарын хий нүүрс болон түлш шатаж эхлэх үед шаталт явагдаж дуусаад гал бөхөх үед хамгийн ихээр ялгардаг байна.
Угаарын хийн хордлогын шинж тэмдэг нь
• Толгой өвдөх
• Ханиалгах
• Чих шуугих
• Нүүр ягаан, хөхөлбөр туяатай болох
• Огиулж бөөлжих
• Гуйвж, дайвах
• Ухаан балартаж унах зэргээр илэрдэг байна.
Нийслэлчлүүдийн хувьд анх түлш түлж эхлэхэд утаа багасч байсан бол жил ирэх тусам утаа нь нэмэгдсээр байгаа. Иймд ард иргэд тайлбар нэхэж, “Сайжруулсан” гэх нэртэй, нүүрснээс хэд дахин хортой түлш түлмээргүй байна гэж бухимдаад эхэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна