Манай улс малын вакцин, урьдчилан сэргийлэх эм тариаг ОХУ-аас импортоор авдаг, эдгээрийг орос ах нараасаа авсаар, хэрэглэсээр ирсэн түүхтэй.
Гэсэн ч харамсалтай нь өнөөдрийн байдлаар вакцины нөөц байхгүй гэх муу мэдээтэй бөгөөд нэгдүгээр улиралд багтаж бог малын мялзан өвчний вакцины нөөц бүрдүүлэх гэнэ. Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг нь угтаан бол үүнийг л хэлээд байгаа юм.
Өнгөрөгч 7 хоногт УИХ-ын эрхэм гишүүд албан тушаалын хуваарилалтдаа бялуурч үнсэлдэж үнгэлдээд малын гоц халдварт энэ өвчний тухай тарилга, эм тариа байгаа эсэхийг ч мэдэхгүй шахамж нялуурцгааж байхад Төв аймаг, Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Архангай, Булган, Дорноговь, Дундговь зэрэг 8 аймаг, 17 сум, нийслэлийн хэдэн дүүрэгт өвчлөл гарч хорио цээрийн арга хэмжээ аваад байгаа.
Тэгвэл малын гоц халдварт энэ өвчин өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд Багануур дүүрэгт отроор нүүдэллэн өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын Хуцаагийн ам гэх газрын малчин айлын малд илэрч, хорио цээрийн дэглэм тогтоосон байдаг.
Уг нь бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад өвчний эрсдэл бүхий 11 аймгийн 45 сумын 4480 малчин өрхийн 3 сая толгой малыг 2022 онд хамруулсан гэх ч өнөөдөр нөхцөл байдал нэг иймэрхүү дүр зурагтай байна.
Хэдийгээр өвчний хүрээ нэмэгдээгүй гэх ч вакцины нөөцгүй байгаа нь том эрсдэл дагуулж мэдэхээр байгааг үнэслдэж, үнгэлдэж, баярлаж хөөрсөөр яваа гишүүд ер нь мэдэж байгаа болов уу даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна