Нэгдүгээр сарын 8 буюу ням гарагаас Замын-Үүд-Эрээний хилийн боомтын зорчигч, ачаа тээврийг нээж байгаа. Үүнтэй холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс улс хооронд зорчих автобустай холбоотой мэдээллийг гаргасан байна. Тухайлбал, улс хооронд зорчих автобусны билетийг зөвхөн онлайнаар захиалах бөгөөд иргэд eticket.transdep.mn хаягаар хандаж, онлайн тасалбараа захиална.
Замын-Үүд-Эрээний автобус өдөр бүр 08:00, 08:30, 09:00, 09:30,10:00,10:30,11:00 цагуудад тээвэрлэлтийг гүйцэтгэх аж. Үнэ тарифийн хувьд том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 12500 төгрөгөөр зорчих аж.
Сануулахад, хилээр эхний ээлжид 300 зорчигчийг нэвтрүүлэх бөгөөд Монголоос Эрээнийг зорьж буй иргэд сүүлийн 48 цагийн дотор өгсөн PCR-ын шинжилгээний “сөрөг” хариутай байх ёстой юм. Тус хариугаа хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ тогтмол биедээ авж явах ёстойг мөн анхааруулсан байна.
Хэрэв тухайн иргэнд PCR-ын сөрөг хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцаах аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
76.92.46.251
Obchin ih bna bas zeel ni bugd haalttai bna geed baina shuudee. Hilee neehee tur hoishluulbal yasan yum beeee
Хариулах