Өдөр ирэх тусам төгрөгийн ханш унаж, хүнс, бараа материалын үнэ тэнгэрт хадаж, иргэдийн гар дээр авч буй цалин “Цаас” болж байна. Цалин буусан ч тухайн өдөртөө дуусч, зээлээс зээлийн хооронд амьдрах иргэд бишгүй. Тэгвэл нэг хүний цалингийн тооцооллыг хийж үзэцгээе.
Иргэн Э 1 сая 500 мянган төгрөгийн цалинтай. Үүнээс НДШ-д 172.500 төгрөг, ХХОАТ-т 132.750 төгрөг суутгуулдаг. Ингээд гар дээрээ 1.194.750 төгрөг авч байна. Энэ бол иргэн Э-гийн 100% өөрөө захиран зарцуулах мөнгө. Одоо үүнээс бусад зардлаа тооцъё.
• Юнивишн- 49.900 төгрөг
• Тог- 25.000 төгрөг
• СӨХ- 25.000 төгрөг
• Ус, дулаан буюу байрны мөнгө- 100.000 төгрөг
• Хүнс- 200.000 төгрөг
• Унаа- 60.000 төгрөг /сард дунджаар/
• Утасны төлбөр-30.000 төгрөг
• Өдрийн хоол- 220.000 төгрөг
• Ахуйн хэрэглээ-150.000 төгрөг
Тэмдэглэлт өдрүүд- 200.000 төгрөг гэж үзвэл нийт зардал 1.059.900 төгрөг болж байна. Гар дээр авч буй нь 1.194.750 төгрөг. Үүнээс зардлаа хасаад 134.850 төгрөг үлдэж байна. Энэ нь дахин хүнс, хувцас хунар худалдаж авах, хадгаламжинд хийх, эсвэл гэнэтийн үйл явдалд зарцуулагдаж болно. Гэхдээ энэ бол ганц бие эмэгтэйн цалингийн задаргаа.
Тэгвэл гэр бүлтэй, байр машины зээлтэй айл өрхүүд, эсвэл олон хүүхэдтэй өрх толгойлсон аав, ээжүүдийн цалин үүнээс ч олон зүйлд зарцуулагдана. Гэхдээ 1 сая 500 мянган төгрөгийн цалин авдаг нь хэд бол. Ингээд бодохоор иргэдийн цалин буугаад дуусахаас ч яахав. Тэгээд ч хүүхдийнхээ ирээдүйд зориулж мөнгө хадгалах, эсвэл хүссэнийг нь авч өгөх тухай ярих ч хэрэггүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
103.212.118.153
Цалин тэтгэвэр өндөр баймаар байна. Хувийн хэвшил өндөр татвараас болоод цалингаа нэмж чадахгүй байна Цалин өндөр бол хэн гал түлэхэв утаа ч багасана
Хариулах43.228.130.66
тийм шүү энэ цалингаас авдаг татваруудыг хасах хэрэгтэй.Энэ цалинг сарын 10,25 нд хувааж олгодог гэж тооцохоор арай л байгаа биз.
Хариулах