Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ хийсэн бүтцийн өөрчлөлтөөс болж олон нийт түүнд итгэх итгэл нь багасав бололтой.
Мэдээж тэр ард нийт болон олон улсын уулзалтуудад хэлдэг “Шинэ сэргэлтийн бодлого” нь монголчуудын хувьд хонгилын үзүүр дэр гэрлийг бага ч болов сэргээх явдал байсан.
Харамсалтай нь, тэрхүү сүүмэлзэж ядан байсан гэрлээ бөхөөх алхам хийсэн нь Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын асуудал эрхэлсэн сайдаар Х.Булгантуяа нарыг томилсон явдал байв.
МАН-ын дарга магадгүй ҮХНӨ-ийг хөдөлгөхийн тулд Засгийн газрын тэргүүний эрхээ эдлэн байнга “боргодог” нөхдийнхөө амыг хамхихыг хичээсэн байж болох ч нөгөө хэд нь сайдын хэмжээнд ажиллаж чадах эсэх нь эргэлзээ дагуулж байгаа.
Ц.Даваасүрэнгийн хувьд хэдийгээр туршлагатай улстөрч гэгдэх шалгуурыг хангасан хэмээн Ерөнхий сайд өөрөө тайлбарлаж байгаа ч Эрчим хүчний сайд байхдаа томоохон төслүүдийг хэрхэн гацаасныг өнөөдөр монголчууд нийтээрээ мэдэрч сууна. Ямар сайндаа л одоогийн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нь “Энэ өвөл хүнд болохыг үгүйсгэхгүй аргална даа” хэмээж байх вэ дээ.
Энэ бол наад захын жишээ. Үүн шиг дахиад ухвал эгээ л “хүрээний бузрыг ухвал далай” гэдэг шиг асуудал хөвөрнө.
Дараагийнх нь Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа. Мэдээж тэр бол парламент болон МАН-даа залуу, боловсролтой гишүүдийн нэг. Тиймээс ч УИХ-ын гишүүн болохоос өмнө Сангийн дэд сайдын албыг түүртэлгүй хашсан.
Гэхдээ өнгөрсөн жил дуулиан болж, улсаар нь дампууруулчих шахсан Хөгжлийн банкны хулгайн асуудлыг хамгийн сайн мэдэж байсан хэр нь амаа үдүүлсэн мэт явсаар УИХ-ын гишүүн болтлоо өсөн дэвшсэн.
Ингээд ч зогсохгүй Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан Ажлын хэсэгт багтаж байсан ч бусдыгаа “нохойд барьдаг мод” шиг түлхчхээд, олон нийтийн дайралтаас сэмхэн бултчихаж байсан хүн.
Тодруулбал, уг хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээ 100 мянган ам.доллар байсныг багасгаж, 50 мянга болгож бууруулах байсан бөгөөд тэр хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэн түүний гэр бүл Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгохоор тусгасан байв. Өөрөөр хэлбэл 150 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гаднын иргэн гэр бүлийн хамтаар чөлөөтэй зорчиж болохоор байсан. Тухайн үед хуулийн төслийг санаачилсан Х.Ганхуяг, П.Анужин, Д.Өнөрболор нарыг эгээ л урван тэрслэгчид гэж “бүүлсээр” төслийг нь буцаан татуулсан. Гэвч тэдэнтэй хамт хуулийн төсөл санаачилж, гол дүрд нь тоглож явсан хүн бол Х.Булгантуяа байсныг ордынхон шивнэлдээд л өнгөрсөн. Гэтэл өнөөдөр тэр Боомтын асуудал хариуцсан сайд болчихлоо доо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.189.96
Davaasuren bol hogiin gar
Хариулах