Манай тамирчид 2015 оноос хойш и-спортын олон улсын шинж чанартай албан ёсны тэмцээнээс нийт 1.8 сая ам.доллар буюу 6.2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг олсон хэмээн esportsearnings.com-д мэдээлжээ. Үүний 50 гаруй хувийг өнгөрсөн 2022 оны тэмцээн уралдаанаас олсон байна.
Тухайлбал,
| 1.PUBGM | 3.4 тэрбум төгрөг |
| 2.CS&GO | 2.07 тэрбум төгрөг |
| 3.DOTA | 629 сая төгрөг |
| 4.VALORANT | 48 сая төгрөг |
| 5.CALL OF DUTY: MOBILE | 22 сая төгрөг |
Дээрх мөнгөн дүнд сурталчилгаа, ивээн тэтгэлэг зэрэг бусад орлогын эх үүсвэрүүдийг оруулаагүй, зөвхөн 279 тэмцээн уралдаанаас олсон шагнал урамшууллыг оруулсан юм. Мөн нийт орлогын 55 гаруй хувийг зөвхөн гар утасны тоглоомоос олжээ.
Монгол Улсын тамирчид 2020 оноос хойш PUBGM тоглоомын төрөлд 3.4 тэрбум төгрөгийг олоод байна.
Монголын STALWARTESPORTS баг PUBGM тоглоомын дэлхийн чансааг тэргүүлдэг. Тус багийн тоглогч "ACTION" буюу Г.Сүхбат хоёр жилийн хугацаанд 559,516,000 сая төгрөгийг олжээ. Ингэснээр Монголдоо хамгийн өндөр орлого олсон тамирчнаар нэрлэгдэж байгааг esportsearnings.com-оос харж болохоор байна.
Мөн 2020 онд ZEUSESPORTS буюу одоогийн IHCESPORTS баг дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж байсан юм. Үүнээс хойш Монгол багууд Ази тивд тасралтгүй тэргүүлсээр буйг дээрх сайтад мэдээлжээ.
Одоогоор манай улс и-спортын мэргэжлийн 97 тамирчинтай бөгөөд дундаж нас нь 21-23 байна. И-Спортын тамирчин 16 наснаас эхлэн тэмцээнд оролцох эрхтэй байдаг.
Эх сурвалж: ikon
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна