УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "УИХ маань өнөөдөр ямар хөл дээрээ боссон юм болоо гэж иргэд харж байгаа байх. Өнөөдөр Монголбанкны албан ханшийг харлаа. Доллар 3450.52 төгрөг байна. Юань 500.72 төгрөгтэй тэнцэж байна. Удахгүй Хятад хилээ нээлээ. 2020 онд юань 400 хүрэхгүй байлаа. МАН 65 суудалтай болохоос өмнө юань 200 гарантай байлаа. Нэг доллар тэгэхэд 17 боодол 1 төгрөгтэй тэнцэж байлаа. Иргэдтэйгээ сая уулзлаа. Шинэ жилээр өр чөлөөлж, нүүрсний хулгайн мөнгө орж ирэх байх гэсэн хүлээлттэй байжээ. Төрийн өндөрлөгүүд юу ч дуугарсангүй. Бөхийн өргөөнд орилж байлаа.
Сөрөг хүчин ч гэж байхгүй. Кноп наймаалцдаг боллоо. Сонгуулиуд хууль дүрмийн дагуу болсон ч хар машин баталгаагүй байсан шүү гэж ярьж байна. Ардын намын “Гарзгүй тав” жинхэнэ хулгайг илрүүлнэ л гэсэн. Нэгдүгээр сарын 1-нээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хууль хэрэгжсэн. Манай Ардчилсан намын дээрээс сонгогдсон гишүүдээс эхлээд гишүүнээсээ татгалзаад сайн дураараа шалгуулмаар байна. Бусад улс оронд ингээд байна.
Гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзаад сайн дураараа шалгуулчихмаар байгаа юм" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна