Согтуу жолоочийг 10 саяар торгох ч багадна

Moderator
Өчигдөр 10 цаг 57 минут

Оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулиудаас хамгийн их шүүмжлэл дагуулсан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт. Харин хамгийн их сайшаагдаж байгаа нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулсан заалтууд. Гэхдээ тэдгээрээс “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглосон заалт олны талархал хүлээсэн.

Яагаад гэвэл бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж, согтоосны улмаас учирсан хохирлыг архиар шахсан нөхөр хариуцна...
Манай улсад архины үйлдвэрлэл ихсэхийн хэрээр архины хэрэглээ ч зах замбараагаа алдаж, сүлийн 20 орчим жил архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд буй орнуудтай бараг л зуузай холбосон.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 1 хүнд 8.2 литр архи ногдож байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд архидалтаас үүдэлтэй зуурдын нас баралт дэлхийн түвшнээс 2 дахин их байгаа. Эл мэдээлэл нь өөрөө төр засгийн зүгээс архидалттай хатуу тэмцэх шаардлага нэн чухлыг харуулж буй юм.
Хэдийгээр оны эхнээс хэрэгжиж эхэлсэн хууль олны сэтгэлд нийцэж буй ч илүү чангаруулах байж. Үүнийг цахим орчин дахь “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 10 сая төгрөгөөр торгох, эсвэл 2 жил албадан ажил хийлгэнэ” гэх мэдээллээс харж болохоор байгаа юм.
Энэ мэдээлэл ташаа мэдээлэл гэж албаны эх сурвалжууд тайлбарласан ч олны зүгээс ийм зүйл заалт байхыг чухалчилж байгаа юм.
Товчхондоо бол архи уусан хүний балаг ямар байдгийг бид бултаараа “Ч.Маралмаагийн хэрэг”-ээс харцгаасан, бас дүгнэсэн. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодвол торгож, эрхийг нь хасаад өнгөрөх бус “санаатай үйлдэл” гэж үзэж 10 сая байтугайгаар торгож, албадан ажил ч хийлгэе.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.1
    5 цагийн өмнө

    Torgoh n nemergui zuil joloochiig albadan ajil hiilgeh heregtei 15-deesh honogoor.

    Хариулах
  • 64.119.27.237
    Өчигдөр

    Зөв

    Хариулах