ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР 2022 ОНД ДУТУУ ОЛГОСОН САНХҮҮЖИЛТИЙГ ШААРДАЖ ЖАГСЛАА

Moderator
2023/01/03

2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 50 хувиар нэмэгдсэн. Гэтэл ЭМДҮЗ-өөс өрхийн эмнэлгүүдэд 1,2,3 дугаар сарын дутуу авсан санхүүжилтийн 50 хувь, 11,12 дугаар сарын гүйцэтгэлийн 20 хувийн санхүүжилтийг олгоогүй байна.Иймд Нийслэлийн долоон дүүргийн 205 өрхийн эмнэлгийн төлөөлөл ЭМЯ-ны гадаа жагсаж, дутуу олгосон санхүүжилтээ нэхэмжлэн шаардлага хүргүүллээ. 

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн ажлын гүйцэтгэлийг хөрсөн дээр буугаагүй буюу амьдрал дээр хэрэгжих боломжгүй 14 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг байна. Үүний нэг нь "жирэмсэн эхийг сард дөрвөн удаа үзсэн байх " гэсэн шалгуур үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар жирэмсэн эх жилд дөрвөн удаа эмнэлгийн үйлчилгээ авсан байх ёстой гэдэг бол өрхийн эмнэлгүүдийг сард дөрвөн удаа үзэх шалгуурыг тавьжээ. Энэ шалгуураа ЭМЯ өөрсдөө тайлбарлаж чаддаггүй хэмээн өрхийн эмнэлгийн эмч нар ярьж байв.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.73.122
    2023/01/03

    нэгдэж нийлж тэмцэхгүй ингэж энд тэнд тусдаа Жагсаад юу ч олж долоохгүй,

    Хариулах