Бид энэхүү нийтлэлээрээ 2023 онд манай улсын санхүүгийн зах зээлийг тодорхойлох тоон мэдээллүүдийг хүргэж байна.
1. 36 сая тонн нүүрс: Энэ оны улсын төсвийн орлогод уул уурхайн салбарын экспортын орлого жин дарав. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний нүүрс экспортолж байж зардлаа нөхөх боломжтой болох юм. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа, “Тэг Ковид” бодлогоо үе шаттайгаар сулруулж байгаа зэргээс харахад дээрх зорилтоо биелүүлэх боломжтой харагдана.
2. 533 сая ам.доллар: Ирэх оны 5 дугаар сарын үед ГЭРЭГЭ бондын 533 сая ам.долларын өр төлбөрийг барагдуулах хуваарьтай байна. Энэ нь шулуухандаа нүүрсний экспортоос шууд хамаарах юм. Мөн ГВАН-д дарамт болох төлөвтэй байна.
3. 30 тэрбум иен: Ирэх оны 12 дугаар сард “Самурай” бондын 30 тэрбум иенийг төлж барагдуулах ёстой. 2023 оны төгсгөл хүртэл олон улсын санхүүгийн зах зээл хэрхэн өөрчлөгдөхийг тааварлашгүй ч өнөөдрийн нөхцөл байдлаас харахад иений ханш суларсан нь бидэнд давуу тал болж байна.
4. Инфляц 6 +, - 2 интервал: Монголбанкнаас ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аар батлуулсан бөгөөд үүнд тусгагдсанаар инфляцыг 2023 оны төгсгөлд нэг оронтой тоонд оруулах зорилт тавьжээ. Ард иргэдийн зүгээс хамгийн их бухимдаж байгаа асуудал нь үнийн өсөлт. Тэгэхээр инфляцыг онилж байгаа санхүүгийн толгой байгууллагын төсөөлөл бидний хувьд анхаарах ёстой үзүүлэлт юм. Гэхдээ дэлхий нийтээрээ үнийн өсөлттэй тэмцэж байгаа, Орос-Украйны мөргөлдөөн хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа зэргээс харахад манай улсад инфляц буурах хүлээлт харагдахгүй байна.
5. 32.4 тэрбум ам.доллар: Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 2022 оны 12 дугаар сарын байдлаар 32.4 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувь буурсан үзүүлэлт юм. Манай улсын гадаад өрийн байдал эмзэг, эгзэгтэй байгаа нь зээлжих зэрэглэл, дотоод санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна