Цөвүүн цагийн ЗОЛИОС

Moderator
2023/01/03

Г.Загдаа суллагдахтай зэрэгцэн элдэв үг яриа усны урсгалд мэт үргэлжилсэн. Гэхдээ баярласан, талархсан, хийж буй ажил үйлсэд нь амжилт хүссэн, ерөөлийн сайхан үгс илүү олон байсан нь ард түмэн Г.Загдаа, Г.Амаржаргал гэх 2 хүнд аль хэдийн дүн тавьж.

Тэгвэл олны хүндлэл хүлээсэн тэд хэний дургүйг хүргэсэн учраас эрх чөлөөгөө хасуулж, хоригдов...” гэх асуулт хариулт нэхэх нь мэдээж.
Тэгвэл тэд үнэндээ энэ нийгмийн золиос болсон. Энэ бол гашуун бас үнэн... Тэднийг ийнхүү золиосолсноороо Монголын шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын нэр хүнд ч навс унасан. Учир нь түүнийг мэдүүлэг тайлбар авах хуудсыг нь хүлээж аваагүй учраас хорхой идсэн араандаа зууж тийнхүү ялласан. Тийм дээ ч Загдаа “Би хэрэг хийгээгүй учраас өршөөлийн хуульд хамрагдахгүй” гэж шазайсан. Одоо ч тэрбээр сэтгэл гундуу, үг дуу цөөн нэгэн болсон байна билээ.
2020 оны 4 дүгээр сарын 9 бол тэдний хувьд хар өдөр байв. Загдаад Халиун гэж хүүхэн хүчиндүүлж байхад хажууд нь хараад зогсож байсан юм шиг ярьж байсан Иргэний хөдөлгөөний “Нөгөө Оюунцэцэг” гэгчийг ч одоо анхаарах хэрэгтэй. Тухайн үед “Зөв амьдрах ухаан” ТББ-д улсаас жилдээ 100 сая төгрөг өгдөг, гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдэд хамрагддаг гэсэн хуумгай ярианд тэр эмэгтэйг шунасан гэж байсан нь үнэний ортой ч байж мэднэ.
...Тэднийг эзгүйд байгууллага нь зэвий дааж, зөв амьдрах арга ухаанд суралцаж асан хүмүүс нь гудамжинд гарч, архинд орж, өнчирч хэцүүдэж буй дүр зургийг хэсэг хугацаанд бид харцгаасан, өрөвдсөн, хаагласан. Гэхдээ тэдний төлөө хэн нь ч Г.Загдаа Г.Амаржаргал хоёр шиг сэтгэл гаргаагүй нь ч бас гашуун үнэн.
Нөгөөтэйгүүр “Хүчингийн хам хэрэгтнүүд” гэж эхнэр нөхөр 2-ыг яллахдаа тэдний үр хүүхэд, ах дүү хамаатан садныг нь ч давхар яллаж, нийгмээрээ үзэн ядаж харааж зүхсэн хар дарсан өдрүүд тэдэнд амар байгаагүй нь мэдээж. Одоо ч тэд айдастай, сэтгэл тавгүй байгаа.
Итгэл, сэтгэл нь хугасарч цаанаа л нэг гунигтай ч “Загдаагийн хорооллынхон”-ыг зөвхөн Г.Загдаа, Г.Амаржаргал хоёр л удирдаж чадна гэдгийг бултад нь харуулж байна. Гэхдээ л төрийнхөө ажлыг үүрэлцэж яваад төрдөө гүжирдүүлэн яллагдсан учраас итгэл нь хөсөрдөж, сэтгэл нь өвдөж бачуурсан хэвээр...
Гомдож цөхөрсөн эрийн дуу дотогшоо ордог. Г.Загдаа тийм л байна. Гэхдээ тэр монгол эр хүн. Харин ч хатуужсан байж мэднэ. Түүнд бурууг хэлж, хатууг сөрж зогсох хүч бий гэж итгэж байна.
Халамжинд нь байсан нөхөд нь ч түүнийг суллагдсан сургаар гүйгээд ирчихсэн өнөөдөр 200 дөхсөн ам бүлийн амьдрал тэнд буцалж байна.
Яагаад гэвэл тэдэнд хүнлэг нинжин сэтгэл, хүнийг хайрлах, халамжлах хатуурхах ухаан бий учраас төр асрамжиндаа авсан байсан хүүхдүүд хүртэл ээж аав нь ирсэн мэт эргээд гүйгээд ирчхэж.
Зөвхөн энэ дүр зургаас Г.Загдаа, Г.Амаржаргал 2-ын хэн бэ гэдгийг харцгаа, та нар.


Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 5.66.114.108
    2023/01/03

    Засс залуудаа хүчин гийн хэрэглээрэй орж л бсан юм бналээ сүүлд хүүхэд нь цагдаа болоод хэргийг нь танхай гэж өөрчлүүлж чадсан .Угаасаа тэр хэдэн хүнээр мөнгө олдог есөн шидийн халамж тэтгэлэг авдаг юм чинь харж хандах нь зүйн хэрэг. Нээх сүртэй хандаад бднүй тааруулах ийгээд л байж бдг шд.Нүднээс далд аймаар хаалттай төмөр хашаанд юу болдгийн хэн мэдэхэв дээ . Авгай нь шулам цаашаа хэл амтай 2 шүү дээ одоо жоохон ханд нь дарагдаад бгаа болохоос

    Хариулах
    • 86.212.55.198
      2023/01/04

      chi tegvel oron gergui gudamjind bdag humuusees 1hun gertee avch ochood 1 honuulchaach chdahgui baij bitgii amniihaa zorgoor chamcjaad bai za malaa

  • 150.129.143.34
    2023/01/03

    Ар гэр үр хүүхдэдээ ч ад болж гудамжинд гарсан хөгшид, хүүхэд, архичид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нэг хамт олон болгон нийгэмшүүлж сайхан амьдруулж чадсан нь энэ 2 хөгшний гавьяа. 100 байтугай 1 архичинг гэртээ байлгаад архийг нь уулгалгүй ажил хөдөлмөр хийлгэх гээд үздээ, хэр зовох бол?

    Хариулах
    • 86.212.55.198
      2023/01/04

      yag unenshdee

  • 103.26.193.85
    2023/01/03

    Даварсаар даварсаар дагвын оронд гэгч болсондоо. Дуугаа хураасаныг бодоход гөлөг болж л дээ хөөрхий

    Хариулах
  • 176.69.117.165
    2023/01/03

    Амарсайхан эгчийг Амаржаргал гэж алдаа гарчээ яг л цөөн үгээр үнэнг бичиж.

    Хариулах
  • 59.153.112.167
    2023/01/03

    Хийсэн бүтээсэн бүхнээ нухчин дарж байдаг атаархуу аминчхан Монгол зан тамын тогооны үлгэрээ гүйцэтгэхдээ гаршсан Монгол Төр

    Хариулах
  • 37.48.56.82
    2023/01/03

    Sain hun lav bish ter ehner ch ter zugeer amidrah argaa olson humuus uneheer humuujuulj surgaj bgaa bol yagaad neg ch gesen hun zasraad niigemshi chadahgui bgaa yum be?

    Хариулах
    • 86.212.55.198
      2023/01/04

      Yagaad gevel nasaaraa hun esoor amidraagui arhinii hamaaraltai bsan bolhoor ter za medehgui bol mdej av.Tgeed naad tolgoigoo sain ajilluulj sur za

  • 66.181.160.72
    2023/01/03

    Ажил хийж буй хүнийг дарга нарын бүдүүлэг шийдвэрээр хөдлөж буй цагдаа,бусармаг зүйлд хошуу дүрэх дуртай шудрага тэмцэгч нэр зүүсэн алиа салбадай нарын ятгалага туйлширлаар ларангуйлсан тохиолдолд өөрсдийгөө өмөарч арзалзах нь ухаант хүмүүн төдийгүй амьл амьтны төрмөл үйллэл буй.Загдааг явуулаал

    Хариулах
  • 202.9.46.120
    2023/01/03

    хүн эх орондоо чаддаг зүйлээ хийгээд амьдарлаа болоод бусдыг хамтраад ажиллаж болохгүй болсон цаг юм билээ энэ д УИХ гишүүд атархахдаа тусгай зөвшөөрлийг нь цуцлуулдаг цагдаа атг шалгуулж дарамталдаг ийм юм түгээмэл болсон юм билээ

    Хариулах
  • 66.181.160.8
    2023/01/03

    хийсэн ажилтай хийх ч ажилтай ам үйлдэл хоёр нь зөрөж байгаагүй ээ төр юу ч хийж чадахгүй байхад тэр хүн хийсэн хийх ч болно. Загдаа ах даа амжилт

    Хариулах
  • 66.181.161.86
    2023/01/03

    Бусдаар өрөвдүүлэх гэж бас л гоё уянгын халилтай бичих юмаа. Би наад ял авсан хэргийг нь мэдэхгүй ч загдаа, амраа 2 ямар аймаар хүмүүс вэ гэдгийг маш сайн мэднэ. Зүгээр камерын өмнө сайн жүждэг жүжээчид ш дээ

    Хариулах
  • 103.229.121.119
    2023/01/03

    Тэхдээ энэ 2 зөв үйлс хийх далбаан дор бас тийм ч өндөг мэт өөгүй байсан юм шиг байна лээ. Лав л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төрийн цагдааг элдвээр доромжилж шаардлагыг нь бүдүүлгээр эсэргүүцэж байсныг санаж байна.

    Хариулах