УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар хуулийн төсөл санаачлан өргөн барихдаа бизнесийн салбарынханд дипломат албан паспорт гаргаж өгье гэжээ. Бас л зоргоороо хүмүүс юм гээч. Тэдний ярьж буйгаар бол аймагтаа 10, нийслэлд 90, Монгол Улсын хэмжээнд 200 компанийн удирдлагад дипломат албан паспорт өгье гэж байгаа аж. Мэдээж тэдгээр аж ахуйн нэгж нь хамгийн өндөр хэмжээний татвар төлдөг байх ёстой гэжээ.
Хөөрхий гишүүдийн хувьд Монгол Улсад эдийн засгийн нөхцөл байдал хүнд, гаднын хөрөнгө оруулалт муу, урд хөрш рүү бизнесийнхэн “зүглэх, зүтгэх” нь хэцүүхэн болчихсон энэ үед бизнесийн салбарынхнаа дэмжье гэж байгаа юм байх.
Гэтэл нөгөө талдаа дипломат албан паспорт гэдэг НҮБ-ын гишүүн улс, орнууд олон улсын гэрээ, конвенц байгуулан хүлээн зөвшөөрөгдсөн “эд”. Товчхондоо, дипломат паспортыг дипломат хүнд, албаны паспортыг албаны хүнд олгоно. Төрөөс цалинждаг, ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг албаны хүмүүс дээрх паспортуудыг эзэмшинэ гэсэн үг.
Гэтэл манай гишүүд улс л хөгжиж байвал тэр олон улсын гэрээ, конвенц ямар ч хамаагүй юм байх. Ямар сайндаа л Б.Пүрэвдорж гишүүн “Сумын засаг болон ИТХ-ын дарга нар хийсэн ажилгүй, хэл усгүй хүмүүс дипломат паспорт авчихсан байдаг. Тэрний оронд улсад татвар төлдөг том компанийн захирлуудад хэрэгтэй” гэж ярьж байх вэ дээ.
Энэ хуулийн төслийн заалтыг нь энгийнээр бол талархан дэмжих асуудал. Гэвч хэзээ ч дэмжигдэхгүй, зөвхөн олон нийтэд л таалагдах нэр төдий заалт байгаа юм.
Товчхондоо тэд улс орны эдийн засгийг бодох биш, зөвхөн өөрсдийн амбицаа л ард нийтэд таалуулах гэсэн оролдлого юм болов уу даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.179.15.226
ЭРХЭМ НӨХӨД САЙН БАЙЦГААНА УУ. ХҮН МЭНДЛЭЭД БАЙХАД ӨӨДӨӨС МЭНДЭЛДЭГГҮЙ ЮМ УУ?
Хариулах