ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг Төрийн албанд ковидын хуулиар халхавчилж, шалгалтгүйгээр шургалсан 1036 хүн ажиллаж байгаа талаар мэдээлж байсан. Тодруулбал, төрийн захиргааны удирдах албан тушаалд 264, тусгай албаны удирдах албан тушаалд 90, үйлчилгээний удирдах албан тушаалд 682 хүн тус тус томилогдсон байдаг.
Тэгвэл цар тахлын тухай хуулийн хэрэгжилт бүрэн дуусгавар болж буй энэ үед ТАЗ 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилгүй болох учиртай дээрх хүмүүсийнхээ тайланг өнөөг хүртэл гаргаагүй байна.
Цар тахлын хуулиар халхавчлан томилогдсон албан тушаалтнуудыг улстөрчдийн сонгуульд ажилласан, цүнх баригчид нь байдгийг сөрөг хүчнийхэн ч хэлж байсан.
Уг нь дээрх хуулиар төрд шаргалагсад болон Төрийн хэмнэлтийн тухай хуулиар тодорхой албан тушаалтнуудыг “үдэн гаргах” ёстой боловч ТАЗ чухам ямар ажил хийж, гүйцэтгэсэн нь одоо хүртэл тодорхойгүй байгаа нь цүнх баригчдыг тэжээж байна гэж хардахаас аргагүйд хүргэж байгаа юм.
Магадгүй хэдэн сарын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газрын түвшинд гурван яамны төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга, 71 яам, агентлагийн хэлтэс, газрын дарга зэрэг 90 гаруй хүн түр томилгоотой байгаа. Үүнийг Төрийн албаны хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэл өгч байгаа” гэж мэдээлж байсантай нь холбоотойгоор хуулиа хэрэгжүүлэх бус тухайн албан тушаалтнууддаа зориулсан журам зэргээр зохицуулалт хийж байх магадлалтай. Хэрэв тэгээгүйсэн бол төрд хуулиар далайлгаж шургалсан хүмүүсээ мөн л хуулийн дагуу хэмээн чөлөөлөх асуудлыг танилцуулж, тайлан мэдээ нь аль хэдийн тодорхой болчихсон байх байсан биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна