“Таван толгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын гурван хүнийг цагдан хорьсон захирамжийг хүчингүй болголоо

Moderator
2022/12/26

Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Таван толгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай яллагдагч Д.Дагвадорж, “МБМ транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай яллагдагч Г.Мөнхдөл, “Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, яллагдагч Ши Шао Хуа нарын өмгөөлөгчид үйлчлүүлэгчдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гомдол гаргасныг хэлэлцжээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаар “Таван толгой” ХХК-с хууль бусаар нүүрс хулгайлсан байж болзошгүй гэх хэрэг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн үйл баримт авагдсан байдаг. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно” гэж заасны дагуу тус хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэр авагдаагүй, мөн хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн байцаалт явуулсан байх ба Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарна. 
Өөрөөр хэлбэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн саналыг мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүйгээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.172
    2022/12/26

    Хэргийн харъяалалаа ч зөв тогтоох чадваргүй шүүх проккурорууд хэрэгтэнд ял завьшуулж байгаа юм бна

    Хариулах
  • 66.181.161.102
    2022/12/26

    За яг л ингэнэ шүү дээ

    Хариулах
  • 192.82.86.60
    2022/12/26

    Шүүгчидийн үнэн нүүр царай эхнээсээ гараад эхэллээ

    Хариулах
  • 66.181.186.217
    2022/12/26

    Тэр шүүгчийг огцруулахыг шаардаж б эө

    Хариулах
  • 66.181.182.123
    2022/12/26

    За за ингэж тойрч явсаар сураггүй болох юм бна Ер нь жинхэнэ эзнийг нь олохгүй бол ингэх бхоо

    Хариулах
  • 66.181.161.91
    2022/12/26

    Мөнгө хангалттай төлсөн бна

    Хариулах
  • 103.229.122.93
    2022/12/26

    Монголд шудрага юм б.а уу амны цавчаачдын толгойлогч Батэрдэнэ их хуралд суугааг Саарал нээлттэйгээр хэлсэн.Хулгайчид их хуралд байгаа юм биш үү

    Хариулах