Нийгмийн ямар ч үед хүний ард нуугдаж, ажлаас хойш суудаг хэрнээ бусадтай адилхан ажилласан мэт дүр эсгэсэн нөхөд байсаар ирсэн. Өнөөдөр ч ийм нөхөд бүр олшрох хандлага байгаа нь ажиглагддаг. Тэднийг одооныхноор бол “Цүнх баригч”, “Суганы үс” гэж нэрлэдэг. Гэхдээ “Цүнх баригч” ч бай, “Суганы үс” нь ч бай тэд энэ улсад амьдарч л байгаа хойно жаахан ч гэсэн сэтгэл гаргачих хэрэгтэй байгаа юм.
Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл Улаанбаатарчуудын түгжрэлийг механикаар нэмэгдүүлж байгаа зүйл бол цас, мөс, халтиргаа.
Уг нь энэ асуудлыг гаргуулахгүй байх талаас нь ажиллах ёстой нэг нөхөр уг нь цалин пүнлүү аваад сууж байгаа. Тэгвэл тэр юу хийсэн гэж цалин аваад байгаа юм бэ.
Зам дээрх мөс, халтиргаанаас болж машинууд шүргэлцэж, мөргөлдөж, явган хүн нь халтирч унаж бэртэж, Гэмтлийн эмнэлгийн ачаалал ихэсч байгаа тухай мэдээллийг бултаараа л сонсож, харж байгаа.
Тэгвэл зам талбайг мөсгүй, цасгүй халтиргаагүй, байх чиг үүрэг бүхий этгээд нь Хотын Ерөнхий менежер Д.Ганболд гэж хүн. Түүнээс эмчилгээнийхээ төлбөрийг, мөргүүлсэн шүргүүлсэн машиныхаа төлбөрийг авъя гэж олны зүгээс шуугиад эхэллээ.
Энэ нь ч зөв. Үнэндээ түүний хариуцлагагүй байдлаас иргэд эрүүл мэндээрээ эд хөрөнгөөрөө хохирч байгаа учраас ийнхүү түүнтэй хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байгаа нь энэ.
Хэрэв түүнд жаахан ч гэсэн сэтгэл байвал дүүргүүдийнхээ засаг ноёдод үүрэгдчихэд л болох асуудал. Тэдгээр засгууд нь орон сууцны хорооллуудын СӨХ, гэр хорооллын хэсгийн ахлагч нарт... гээд шат шатандаа сэтгэлтэй хариуцлагатай хандчихад л болчих асуудал шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
150.129.141.110
Хужаа
Хариулах59.153.113.53
Teged ter dvvrgin zasag noyon suh chn tolgoigui maluud uu zandruulj bz tsas musuu tsewerleh ystoi ymu
Хариулах150.129.142.120
Хятад новш Түкийг хувьдаа авсан
Хариулах202.9.40.205
BG 5 r horoo.10 r horoolol dotor bga yvgan zam bol DOSH.Odoo bugd tseverlehee bolison.
Хариулах