Нүүрсний хулгайгаас сэргийлэхийн тулд Засгийн газраас Эрдэнэс Тавантолгойн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, IPO хийхээр болсон. Уг нь 2019 онд Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр гарч байлаа. Энэ охин компани нь Эрдэнэс Тавантолгойн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалж, IPO гаргахаар бэлдэж байсан.
Тодруулбал энэхүү 30 хувийг Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалж 1 тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ энэ тоо бол Эрдэнэс тавантолгой компанийн борлуулалтын орлогын 5 хувьд ч хүрэхгүй дүн юм. Тухайн үед Засгийн газар зарим улс төрчдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас энэхүү шийдвэрээ хүчингүй болгож байв.
Үнэндээ Эрдэнэс тавантолгой компанийн 20 хувь нь монголчуудын өмч ч гэлээ шийдвэр гаргах мэдэлгүй байдаг. Тийм учраас одоо гаргах 30 хувийг эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр, хөрөнгө чинээтэй нь авчихвал иргэдэд хүртээлгүй. Мөн Эрдэнэс Тавантолгой IPO гаргахын тулд ил тод нээлттэй, хариуцлагатай байх ёстой. Гэвч хамар доороосоо их наядын хэмжээгээр үнэлэгдэх нүүрс алдсан компани IPO-г амжилттай хийх нь юу л бол.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
66.181.182.80
яамаар ч юм вэ иргэдэд хүртээлтэй байх л гарц олох хэрэгтэй дээ дахин баячуудад зүгээр өгмөөргүй л байна шүү шунал нь дуусахгүй юмаа
Хариулах150.129.143.100
Baikhgyi. Gargasan ch iim ikh urtei companiig khen ch avakhgyi. Avlaa gekhed gadniikhan mash khyamd l avakh baikhdaa. Khen ch company n' iim nukhtsuld bgaa yed IPO khiideggyi. Compania l ynegyidyylekh geegyi bol.
Хариулах103.229.121.175
Нүүрсний хулгайч нар хулгайн мөнгөөрөө бүгдийг нь авах байхдаа улны ард түмэнд юм авах мөнгө үлдсэнгүй хувьцаа болгоод ядарсан иргэддээ өг.
Хариулах