УИХ-ын гишүүдийг чуулганы танхим дотроо ч тэр, гаднаас худалч, хулгайч, луйварчин, дээрэмчин гэдэг. Тэгвэл УИХ-ын чуулганы танхим дотор С.Ганбаатар гишүүнийг “Худлаа ярилаа, худлаа ярьдаг” гэцгээдэг. Тийм дээ ч “Энэ чинь дандаа худлаа ярьдаг. Тэгээд тэр нь дандаа баригддаг” гэх хандлага ч бий болоод байгаа.
Тэгвэл дөнгөж өчигдөрхөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Эрдэнэс Тавантолгой" компанийг хувьчлах санаархал байгаа талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийх болсон шалтгаан нь тэрбээр УИХ-ын чуулганы үеэр “Өнөөдөр дахин нэг том хулгайг зогсоох хэрэг гарах нь. "Эрдэнэс Тавантолгой"-г хувьчлах гэж байна. Үүнийг зогсооё. Уул уурхайн биржийн тухай хуулийг дагалдаж орж буй Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл дээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл болон арилжаа эхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх гэсэн заалт орж ирсэн. МАН-ынхан та нар ингэснээр үхэлд хүрнэ” гэж нэлээд ууртай, шазууртайгаар хэлсэн.
Хариуд нь УИХ-ын дарга “Та худлаа хэлэхээ болиорой. Асуудалтай холбогдуулж ярина шүү” гэхэд нь УИХ-ын чуулганы гадна ч тэр дотор ч тэр “Ганбаатар бас л сайхан залж дээ..” гэж харсан.
Тэгтэл тэрбээр энэ удаа худлаа хэлээгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ч бас хэлсэн. Харин тэр “Занданшатараа чи одоо боль доо...” гэж байгаад ёстой авч өгсөн.
Тэрбээр “”Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрөх гэж байгаа. Ерөнхийдөө нүүрсээр Хөгжлийн банкаар хөрөнгөжсөн гарууд Тавантолгойг авах гэж байна гэсэн үг. 1072 хувьцааг эргэлтэнд оруулна гэх заалт бас байж байгаа. Хөх ягаан тасалбар шиг мөнгөтэй хүн л худалдаж авна. Ядарсан ард түмэн юу худалдаж авах юм. Амь оруулах нэрээр 1072 хувьцааг авч болохгүй. Харин ч ноогдол ашгийг нь өгөх тухай бодох хэрэгтэй.
Бүртгэлгүй юм шиг яриад байх юм. Занданшатар аа чи тэгж болохгүй ш дээ. Чи тэр үед байгаагүй юм уу. 2012 онд шиг санаж байна. 1 сая төгрөг өгнө гээд ахмадуудын 1072 хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулаад мөнгөжүүлээд өгчихсөн. Оюутнуудынхыг ч бас авчихсан. Тэдэнд одоо хувьцаа байхгүй... Компани дээрээ бүртгэлтэй байдаг. Төр засгаас УИХ-аас бүх шийдвэр нь гараад ард иргэддээ 1072 хувьцааг эзэмшүүлчихсэн юмыг бүртгэлгүй гэж яриад байх юм...
Одоо хөрөнгийн биржид бүртгүүлж, нээлттэй компани болгож хувьчлах тухай яриад байгаа байхгүй юу. Тэгвэл Эрдэнэт, Тавантолгой хоёрыг хувьчилж хэзээ ч болохгүй. Ковидын хүнд цаг үед хэн гэрлийн мөнгийг нь төлсөн юм. Хэн түлшний хөнгөлөлтийг төлсөн юм . Хэн хүндрэлтэй бүх зардлыг даасан юм... Энэ 2 л даасан.
Тэгвэл өмнө нь төрийн үнэ цэнтэй ААН-ийг хувьчилж авсан хэн ийм мөнгө гаргасан юм. 120-д байсан бүх ААН-ийг худалдаж авсан нөхдөөс хэн нь мөнгө гаргаж ард түмэндээ тусалсан юм..." гэсэн.
Үнэндээ "Эрдэнэс Тавантолгой"-г хувьчилбал ард түмний эсэргүүцэл дээд цэгт хүрэхийн зэрэгцээ нөхцөл байдал өнөөдрийнхөөс ч тэс өөрөөр эргэж, бүр ч дордож мэднэ шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна