​ Ерөнхий сайд аа, Баян-Өлгийн Засаг даргаар Монгол хүн томил

Moderator
2022/12/23


Яг одоо Баян-Өлгий аймаг Засаг даргагүй, орлогч нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байгаа. Тэгвэл дараагийн Засаг даргаар нь Монгол хүн томилохыг Ерөнхий сайд танаас хүсье.
Учир нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ИТХ-ын төлөөлөгчид монгол хэл мэдэхгүй байна.
Хэдийгээр Засаг дарга нь Монгол хүн байхыг шаардаж байгаа нь олон нийтэд таагүй сэтгэгдэл төрүүлэх ч Баян-Өлгийд байдал хэцүүхэн болчихсон тул ингэхээс ч аргагүй.
Уг нь Монгол хэлний тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт монгол хэлээр хөтлөн явуулна гэж заасан байдаг.
Гэтэл Дэлүүн сумын ИТХ-ын дарга М.Абужалел монгол иргэн цөөхөн, байгаа казак иргэд нь сургууль соёл сураагүй учраас монгол хэл мэдэхгүй асуудал бий хэмээн хүлээн зөвшөөрчихсөн байна.
Тэгэхээр тухайн ИТХ-ын төлөөлөгч нар ч сургуульд суралцаагүй учраас монгол хэл мэддэггүй гэсэн үг үү. Тэдгээр төлөөлөгчид монгол хэл мэдэхгүй хэрнээ төрийн ажлыг хэрхэн явуулдаг гэсэн үг вэ.
Энэ мэтчилэн төрийн албыг төрлийн алба болгодгийн гайг иргэд, төр үүрмээргүй байна. Баян-Өлгийн 110 мянган иргэний дунд дөрвөд, урианхай, тува, халх ястнууд амьдардаг шүү дээ. Тэд ч бас төрийн үйлчилгээг төвөггүй хүлээж авдаг болмоор л байгаа.





Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 174.127.186.62
    2022/12/26

    Өнөө хүттэл монгол хиийсэн ажил биш үү хятад иргэн ,маерик иргэн дарга байсан уу?

    Хариулах
  • 202.126.89.21
    2022/12/25

    Бас нэг Нүүрсний хулгайч ирэх вий дээ

    Хариулах
  • 202.126.88.100
    2022/12/25

    Монгол нь монголын төлөө ажиллахгүй байхад юу хүснэмдээ

    Хариулах
  • 202.126.88.75
    2022/12/24

    mongol huun tawhaan zaw

    Хариулах
  • 192.82.78.62
    2022/12/24

    ихэнх аймгийн хөгжлөөс харин ч илүү гэж л дотоодын жуулчид ярьдаг юм билээ. хэдэн стат тоогоор уралдахаа больсон цагт монгол хөгжинө

    Хариулах
  • 192.82.78.62
    2022/12/24

    монгол хасаг даа биш байхаа. намчирхаж талцадагтаа л байгаа. мөн монгол хэл мэдэхгүй бол хөгжилд саадаа болно гэсэн ойлголт байхгүй байх шүү.

    Хариулах
  • 202.55.188.100
    2022/12/23

    Хэн Засаг дөрга болох нь ИТХ-ын гишүүдийн бүрэн эрх.

    Хариулах
  • 66.181.180.151
    2022/12/23

    toriin

    Хариулах
  • 66.181.180.151
    2022/12/23

    irgediin khural bol turii alba bish shuu dee

    Хариулах
  • 150.129.140.229
    2022/12/23

    БӨ хөгжилөөрөө улсдаа сүүл мушигдаг энэ нь үе үеийн дарга нарын сэтгэлгүйн илрэл. Тиймээс одоо нэг сэтгэлтэй монгол дарга томилох нь зөв

    Хариулах
    • 202.126.89.82
      2022/12/24

      Zow shvv mongol darga songoh heregtei

  • 192.82.72.206
    2022/12/23

    Nuursnii hulgaitaigaa ehleed temts

    Хариулах
    • 103.229.123.68
      2022/12/24

      Ингэхэд БӨ ийн хөгжлийн төлөө,мөн З.Д аар нь хэнийг томилохыг ховдын тэнэмэл хүзүүгүйгийн,хөлсний авгайн санлаар төр засаг шийдэхгүй л дээ.!!!