Эх орноосоо урвасан гэх Ч.Мөнхбаярт оноосон 10 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Moderator
2022/12/22

"Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард ТЕГ-аас дайчлан баривчилсан. Тодруулбал, түүнийг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаанд хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон хэмээн ТЕГ-аас мэдээлсэн юм.

Улмаар анхан шатны шүүхээс Ч.Мөнхбаярыг “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна