Юнивишн ХХК ХХЗХ-оор үнэ тарифаа эцэслэн хянуулах хүртэл хэрэглэгч нэмэгдсэн төлбөрийг төлөх үүрэггүй болохыг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас мэдэгдлээ.
Энэ тухай мэдээллийг албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн байна. “Иргэдээс ШӨХТГ-т ирүүлсэн Юнивишн ХХК нь хэрэглэгчдэд мэдээлэл өгөлгүй үнэ нэмсэн гэх гомдлыг хянаад хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгөөгүй гэх асуудалд нь ШӨХТГ-аас зөрчлийн хэрэг нээж, үнэ тарифаа хянуулаагүй нэмсэн асуудлыг нь харьяаллын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсний хариуд ХХЗХ-оос дараах албан бичгийг ирүүлжээ. Албан бичигт дурдсанаар ХХЗХ-оор хянуулж батлуулаагүй үнэ тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлэхгүй байх талаар Юнивишн ХХК-д мэдэгдсэн байна. Тиймээс Юнивишн ХХК ХХЗХ-оор үнэ тарифаа эцэслэн хянуулах хүртэл хэрэглэгч нэмэгдсэн төлбөрийг төлөх үүрэггүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.160.94
Гэр интернетийн дата хэрэглээ сардаа хүрдэг байлаа. Одоо хэрэглээгээ хязгаарлаж хэмнэх тусам хүрэхээ байлаа. Бас л хянаж шалгах хэрэгтэй байна даа
Хариулах192.82.84.63
ednii tulvur bainga nemegdeed, unen hetsuu yum, bagtsaa nemeh l gej ulairdag
Хариулах103.229.122.149
Цахилгааны үнэ ч бас тэнгэрт туллаа. ОСНАА мөн ялгаагүй
Хариулах103.229.122.149
Ганц юнивишн биш эдний юнитель ч тэр. Балиар шулаачид.
Хариулах66.181.185.168
Сарын 20 гээд төлбөр гарна Хугацааг сунгаж болж байсан Одоо больсон Нөхцөл боломжоо хасаж хэрэглэгчдээ хохироож байна Тэтгэврийн хөгшид тэтгэврээ буутал 10 хоног ертөнцөөс тасарч байна
Хариулах192.82.68.55
Tulbur ni arai ih garj bn arai denduu ymaa
Хариулах139.5.216.230
Арай их үнэ гарахюм 70 мянга гарч ба
Хариулах66.181.161.52
Tolbor ih garch bga
Хариулах66.181.161.23
Анх эхлээд тавьж өгөхдөө 36000 төг гээд л байсан Тэгсэн одоо 56600төг байнга авч байна
Хариулах