Нээлттэй сонсголыг 13.00 цагт "Их танхим"-д хийхээр болжээ

Moderator
2022/12/21

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар сонсгол эхэлж амжилгүй завсарлалаа. Тодруулбал, нээлттэй сонсголд оролцохоор ирсэн иргэн н.Энхмөнх дөрвөн танхимд хуваагдаж суусан нь буруу, иргэд гишүүд хамт сууя гэж орилсноор Төрийн ордонд үймээн эхэлсэн юм.


Улмаар иргэд, жагсагчдын төлөөлөл УИХ-ын гишүүдийн сууж байсан танхимд орж ирснээр багтаамжтай газар хийх маргаан гарсан юм.

Ингээд зохион байгуулагчдын зүгээс Их танхим хийх сагал гаргаж дэмжигдсэнээр 13.00 цаг хүртэл завсарлалаа.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна