Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нар нүүрсний хэргээр өнөөдөр АТГ-т гэрчийн мэдүүлэг өгнө

Moderator
2022/12/20

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгаж заримыг нь яллагдагчаар татан нэрсийг нь зарлаж эхлээд буй. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт 17 хүний нэрийг зарласан юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нүүрсний хэрэгт холбогдсон байж болзошгүй 50 хүнийг одоогийн байдлаар шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байна. Тэгвэл өнөөдөр нүүрсний хэрэгт хамаатуулан Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарыг АТГ-аас дуудаж гэрчийн мэдүүлэг авахаар болжээ.
Ташрамд сануулахад, Хуулийнхны шалгалтаар нүүрсний хулгайн хэрэгт төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа зарим хүмүүсийн нэрс ч дурдагдаж байна. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын экс ерөнхийлөгч Х.Баттулга байсан бөгөөд АТГ-аас энэ сарын 15-ны өдөр мэдүүлэг авч яллагдагчаар татсан гэдэг.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.207
    2022/12/21

    Shuug.ATG bitgii jujugleed baigaach.Delhiid danstai Su g idoo shalgasan bolood.POPiin haani ugeer dugnelt gargahuu.OU.iin baiguullagaar shalguulj.zardaliig SUgees garga.

    Хариулах
  • 202.21.108.186
    2022/12/21

    Ташрамд гэж монгол үг байдаггүй шүү.Дашрамд гээд зөв бичээч тэнэгээ

    Хариулах