Шийдэгддэггүй, дуусдаггүй арилжааны банкны зээлийн шимтгэлийн хэрэг Дээд шүүхэд олон сарын хугацаанд гацаж, он дамжихын даваан дээр эцэслэгдэн шийдэгдэв.
Зээлийн шимтгэл авахыг хуулиар хориглоогүй
Дээд шүүхийн шийдвэрийн хураангуйд тэмдэглэснээр “Зээлийн шимтгэл нь зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог тул хуульд заагаагүй ч эдийн засгийн утгаараа зээлийн гэрээний харилцаан дахь зардлын нэг хэсэг гэж үзнэ” гэж бичжээ. /энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш болно/. Өөрөөр хэлбэл зээл олгосны шимтгэл авах ёстой гэж үзсэн байна. Мөн зээлийн шимтгэл тогтоохыг хуулиар хориглоогүй учраас талууд шимтгэл тохирсныг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй гэж дүгнэжээ.
Арилжааны банкуудын хуйвилдаан
Тэгвэл эндээс арилжааны банкууд зээл олгосны шимтгэл авч байгаа нь хууль зөрчөөгүй юм бол “үгсэн нийлж 1 хувийн шимтгэл тогтоох нь зөв үү” гэх асуулт гарч ирнэ. Ерөнхийдөө бусад улс оронд ч зээл олгосны шимтгэл /origination fee/ авдаг бөгөөд дунджаар 0.5-1% байдаг байна. /эх сурвалж: Lemon press/
Нэг ёсондоо зээлийн бүтээгдэхүүний төрөл, онцлогоос шалтгаалж, тодорхой шалгуур үзүүлэлтийг баримталсан, бодит зардалд нийцсэн шимтгэл авдаг. Гэтэл манай улсад арилжааны банкууд ямар ч өрсөлдөөнгүйгээр 1 хувь гээд тогтоочихсон.
Саяхан ШӨХТГ-аас 11 банкыг тус бүр 20 сая төгрөгөөр торгосон. ШӨХТГ арилжааны банкуудыг ямар ч зардлын судалгаа, тооцоололгүйгээр зээлийн шимтгэлийн хувийг 1%-д тулгасан гэж буруутгасан учраас торгосон. Өөрөөр хэлбэл банкнуудыг үнэхээр зээл олгоход 1%-д нь хүрэх хэмжээний зардал гаргадаг эсэхээ нотол гэж шаардсан. Энэ л бидний анхаарах асуудал.
Эцэст нь хэлэхэд арилжааны банкууд баруун гараараа зээл олгож, зүүн гараараа олгосон зээлээсээ хумсалж байхад хяналт тавих ёстой байгууллага нь Монголбанк. Гэтэл тэд банкны салбарыг цээжээрээ хамгаалдаг атлаа ард түмний эрх ашгийг хэрхэн хөсөр хаяж байгааг үүнээс харж болохоор байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
192.82.91.45
1% шимтгэл, даатгал гд авсан зээлээ эргүүлж өгдөг. 1 гараараа өгөөд нөгөө гараар буцаан авдаг. ипотекн зээл бол хугацааны уртаар шулж бна даа
Хариулах103.242.47.18
Би бол зээлийн хүүндээ шимтгэл нь ороод явахөд хангалттай байгаа. Зээл судлахад зардал тийм их орохгүй байгаа харагддаг. Харилцагчын мэдээлэлийг өөрсдөөр нь зардлыг нь ( үл хөдлөх , нотриад гэх мэт) гаргуулаад авчихдаг , одоо бүр цахимжаад илүү хялбар болсон. Их зээл тусмаа их хүү шимтгэл төлдөг
Хариулах