Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд АТГ-т мэдүүлэг өгч эхэллээ

Moderator
2022/12/20

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан 17 хүний нэр зарласны дунд УИХ-ын долоон гишүүн бий. Тэдний тав нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн А.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд нар.

Тэд нэр нь зарлагдсанаас хойш өөрсдийгөө нэр, гар цэвэр хэмээн өмөөрч эхэлсэн ч АТГ-ынхан хуулийн дагуу мэдүүлэг авч эхэлсэн байна. Намын бусад гишүүдтэйгээ барьцаж, нүүрсний хулгайд холбогдсон өөр хүмүүсээ зарла хэмээн том дуугарч байсан гишүүд өчигдрөөс мэдүүлэг эхэлж байгаа нь намын даргынх нь лүндэнтэй холбоотой ч байж болох юм.
Учир нь, Ерөнхий сайд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралдаандаа нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар гишүүддээ мэдээлэл өгөх үеэр хэрэгт холбогдсон хүмүүс өөрсдийн хүсэлтээр шалгуулахыг үүрэгдсэн билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна