“Бодь интернэшнл” группын ТУЗ-ийн дарга Д.Баясгаланг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой, тэдний бизнесийн хоршил төрд хохиролтой, хувьд нь ашигтай байсныг хүн бүр мэдэх болсон.
Тиймээс ч нүүрсний хулгайтай холбогдуулан экс Ерөнхийлөгчөөс эхлээд шалгаж эхэлсэн. Атал мань “Бодь интернэшнл” группын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан ямар ч буруугүй гэнэ. Бүр улсад төмөр зам барьж өгснийхөө хариуд төрөөс авлагатай хэмээж байна шүү.
Тодруулбал, мань хүн өчигдөр /2022.12.19/ хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ “Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийг дуусгаж өгөөч гэдэг хүсэлтийг 2019 оны сүүлээр тавьсан. Бид 2013 оны төсвөөр энэ төслийг дуусгаж байгаа. Одоо манай төсөл 82 хувьтай явж байна. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод манай төсөл бүрэн дуусахгүй байх эрсдэл үүсэхээр байгаа. Бид хямд үнээр нүүрс аваагүй, зах зээлийн үнээр л авсан” гэж тайлбарласан.
Мөн “Өнөөдрийн байдлаар Гашуун сухайт төслийн хэрэгжилт 82 хувьтай. Энэ төсөлд 800 гаруй сая ам.долларыг зарцуулсан. Төрөөс авсан санхүүжилт нь 400 орчим сая ам.доллар, нүүрс болон бэлэн мөнгөөр авсан. Одоо бид төрөөс авах авлага нь 225 сая ам.доллар. Хэрвээ төр мөнгөө өгч чадахгүй бол 20 хувийн торгуультай байгаа шиг бид ажлаа хийж чадахгүй бол 20 хувийн торгуультай. Төмөр замыг нууцад авч, яаралтай барих шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газар шийдсэн асуудал. Хэрвээ ингэж хийгээгүй бол одоо хүртэл энэ төмөр зам баригдахгүй байсан гэдэгт би 100 хувь итгэлтэй байгаа. Маш олон компани руу хандсан, 2013 оны төсвөөр барьж өгөөд, мөнгөө 60 сарын хугацаанд барих нэг ч компани олдоогүй шүү. Нууцад авах том шалтгаан бол шууд гэрээ байгуулах л байсан юм билээ. Нууцад аваад үнийг хямдруулсан зүйл байхгүй. Би нуугдаж бариад байдаг хүн биш. Яагаад энийг нууцад аваад байгаа юм болоо гэж эхлээд би гайхдаг байсан. Ийм хямд үнээр хийлгэчихээд, тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулсантай л холбоотой юм шиг байна лээ.” гэж ярьсан.
Сонирхолтой давхцал биш гэж үү. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татчихаад байхад мань хүн эмчилгээ хийлгэх нэрээр ням гарагт хилийн дээс алхаж, даваа гарагт нь Д.Баясгалан мэдээлэл хийж байгаа нь.
Ёстой л мөнгөтэй хүний өмнө төр хүчгүйднэ гэдэг болж байна уу гэмээр. Бизнесийн хамтрагчдын хувьд нэгэндээ боломжийн санал тавьж тэр нь төслийг хэрэгжүүлэхдээ төрийг өрөнд оруулчихсан байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой болчхоод байна.
Энгийнээр харахад л банкны салбарын хүн гэнэт төмөр замын бизнест оролцож, тэрийгээ нууцыг гэрээгээр халхавчилчихсан шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
64.119.19.145
Монголдоо юм хийсэн нь үнэн. Та нар чаддаг юм болбол наад МАН-ын хулгайчуудаа л ялал женко Монголын төлөө мөнхөд байсан, байсаар ч байх болно. Та нарын эргүү мал нуудын өмнөөс адлуулж ява шүү
Хариулах66.181.160.42
Солир долир хулгаич бас уран донгодох гэж оролдоно.оо.бас баярцогт шиг 20 хувьсагчтаи төмөр замуу.заил муу нохоин бөөс шорондоо орж жангаа хүртээ.
Хариулах