УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Эрүүгийн хуулийн 22.8 гэх заалт яагаад хүндрүүлэх нөхцлөөр орж ирэхгүй байгаа юм бэ. Яагаад энийг хэн ч санаачлахгүй байгаа юм бэ... “гэж чуулганы нэгдсэн хуралдаанаар ангийнхнаасаа асуусан. Мөн тэрбээр Эрүүгийн хуульд орж байгаа өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа ч нэг талаараа хууль хяналтын байгууллагад буй авлига дахиад нэмэгдэх юм биш биз гэсэн хардлага байна” гэсэн нь хууль шүүхийнхний эгдүүг хүргэв бололтой.
Түүнийг ийнхүү асуусны дараа “Энэ хүн төсвийн мөнгийг хэмнэхийг мэддэг юм уу. Эрүүгийн хуулийн 22.8-д ...Төсвийн мөнгийн хууль бусаар, зориулалтын бусаар зарцуулах, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа ажил үйлчилгээ худалдан авсан тухай тусгасан байгаа...” гэх зэргээр шуугив.
Түүнийг ийнхүү хэлэх болсон нь тэрбээр нэгэн цагт цэрэг хувцас өмсөж Завхан аймагтаа очихдоо зэгсэн шуугиан тарьж боловсролын салбарт бодлого тодорхойлолцож, Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан хэрнээ багш нараа “Бага цалинтай” гэж баалж байсан нь шүүмжлэлтэй тулгарч байсан.
Уг нь гишүүн хатагтай салбарынхнаа өмөөрсөн ч эсрэгээрээ эргэж өөрийнх нь байгаа байдал тийнхүү шүүмжлэлд өртөхөд хүргэж байсан. Бас төсвийн 78 сая төгрөгөөр Завхан аймгийн төрийн албан хаагчдыг тураах тухай ярьсан, “Завханы бүсгүйчүүдэд өндөр өсгийтэй туфль өмсөөд явах газар алга” гэх зэрээр ярьж эдийн засгийн хямралд сөхрөх дөхсөн ард иргэдээ тохуурхаж байсан нь саяхан.
Тэгвэл энэ удаа тэр төсвийн мөнгөнөөс жаахан холдож хуулийн зүйлт заалт, хууль шүүхийнхний авлига ихсэх тухай ярсан нь нийгмийг бас л бухимдуулав.
Ямартаа л “Зөв цагт зөв дуугарч чаддаггүй толгой гэж олгой болсон нөхрийг дараагийн сонгуульд “NO” шүү. Алтан гуралдай шиг донгодсон ч хууртахгүй гээл эхэлчихлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна