“Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох 9 оффтек гэрээг нууцаас гаргаж, олон нийтэд ил болгоод байна.
Эдгээр нууцын зэрэглэлээс гаргасан 9 гэрээнээс 5 гэрээ нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон Богдхан төмөр замын төсөлтэй холбоотой гэрээ юм. Харин эдгээр төмөр замын төсөлд гүйцэтгэгчээр ажиллаж буй “Бодь Интернэйшнл” ХХК-ийн гэрээнд анхаарал татах олон асуудал байна.
Дээрх тооцооллоос харвал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон Богдхан төмөр замын төслүүдийн санхүүжилтийг нүүрсээр барагдуулахдаа үнийн хөнгөлөлт үзүүлснээр 63.5 сая ам.доллар буюу 187.7 тэрбум төгрөгийн орлогыг алдсан байна.
Мөн “Бодь Интернэйшнл” ХХК-тай байгуулсан дээрх хоёр төмөр замын төслийн гэрээнд гүйцэтгэгч компанид давуу байдал олгосон хэд хэдэн заалт байгааг онцолж болохоор байна. Энэ талаар “Эрдэнэс таван толгой” ХК-д томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ч дурдаж байсан юм.
Тухайлбал “Худалдагч нүүрс нийлүүлэхээ зогсоосон, гэрээг цуцалсан бол өмнө нийлүүлсэн нүүрсний 20%-тай тэнцэх хэмжээний торгууль төлнө” гэж тусгажээ. Энэ нь нууцаас гаргасан гэрээг аль хэдийн цуцлах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу хэрэв “Эрдэнэс таван толгой” ХК гэрээгээ цуцалбал эрсдэл хүлээх заалт багтжээ.
Түүнчлэн “Бодь Интернэйшнл” ХХК урьдчилгаа төлбөр болгон 110 сая.доллар авсны зэрэгцээ нүүрсээ 5-13 хувийн хөнгөлөлттэй үнээр авсан байх жишээтэй. /ТТ-ГС төмөр замын гэрээний заалт/. Ийм ашигтай гэрээг монголоос өөр хаана ч харах боломжгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.
Үүгээр зогсохгүй төслийг санхүүжүүлэх хөрөнгө босгохтой холбогдсон санхүүгийн болон бусад зардлыг ЭТТ ХК нь нүүрс нийлүүлэх гэрээний дагуу, нүүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө гэх заалт мөн багтжээ. Эндээс харахад “Бодь Интернэйшнл” ХХК өөртөө илт давуу ашигтай ДАРХЛАГДСАН гэрээ байгуулжээ гэж дүгнэж болно. Үнэн хэрэгтээ манай улсад үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниуд хүртэл санхүүжилтийн эрсдэлээ өөрсдөө үүрч, зах зээлийн хямралд орших уу эс орших уу дээрээ тулж байхад “Бодь Интернэйшнл” гэх компани ЭТТ-г сааж бас самарч дуусч байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хүртэл “Бодь Интернэйшнл” гэх компанид тендер олгохын тулд гэрээ байгуулж, түүнийгээ нууцалдаг юм биш үү гэж хардахаар байна” гэж хэлж байсан нь ч үнэний ортой
Эцэст нь “Бодь Интернэйшнл”-ийг бардаггүй, бас барьдаггүй юм аа гэхэд дахиж л толгой дээрээ гаргаж, том том тендерээ булаалгахгүй байх арга олдоосой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
75.170.120.240
эрдэс таван толгойг хятдын компанид өгнө гэж улайран зүтгэж байсан хүн бол Сумьяашунал. Сумьяашуналыг хамгаалж, цагдаа шүүхийнхнийг хөдөлгөсөн хүн нь нянбаотор. Эд нарыг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийсэн 5 толгойн ҮЭХ-ны дарга нь өөрийгөө шатааж байсныг МОНГОЛЧУУД БҮГД ХАРСАН. Видео бичлэг нь ч бий. Хятдын компаниас авсан 50-60 сая ам.долларыг нянбаотар, сумьяашунал хоёр хувааж авсан. Энэ чинь албан тушаалаа ашиглаж, улсын өмчөөс хулгай хийсэн онц ноцтой гэмт хэрэг‼‼‼‼ та нарт хэн итгэх юм
Хариулах