ТҮМЭНД ГАЙ БОЛСОН ТӨВБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭНГ ОГЦРУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦ

Moderator
2022/12/16

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг орон сууцтай болох хүсэлтэй иргэдийг ипотекийн зээлээр боомилж, хүүг нь өндөр тогтоож байсан нь тэднийг хясан боогдуулсан гэж үзэхээс аргагүй. 

Тэр ч утгаараа Шадар сайд С.Амарсайхан Б.Лхагвасүрэнг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадаагүй учраас огцруулж, хуулийн байгууллага шалгах ёстой гэсэн. 
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувьтайгаар олгосон байдаг. Дээр дурдсан ажлын хэсгээс 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, мөн шинээр зээл авах иргэдэд урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой гэсэн дүгнэлт гараад байгаа. 
Үүнийг өмнө нь хэрэгжүүлэх боломж хангалттай байсан ба албан тушаалтнууд огт хөдөлгөхгүй байсаар өнөөг хүргэсэн. Бүр иргэдийн ипотекийн зээлийн 8 хувийг 2 хувиар бууруулж, хэдэн жил дээрэмдсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч, зөрүүг нь төлүүлэх тухай шийдэл ярихаар Монголбанк, МИК-ийнхэн тэрийгээд хэвтчихдэг байж. 
Энэ талаар Шадар сайд “Монголбанкнаас 1 хувийн хүүтэй гаргасан зээлийг иргэдэд 12 хувиар олгодог байснаа одоо 8 болгосон. Үүнээс тус банк 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусаар ашиглан, зарим арилжааны банкны дүрмийн санг нэмсэн. Тэгсэн хэрнээ зээлийн хүүг 8-аас 6 болгох ажлыг дэмжихгүй байна. МИК зөвхөн Төвбанк, Засгийн газрын эх үүсвэрээр ипотекийн зээл олгох ёсгүй. Тэд санхүүгийн өөр эх үүсвэр бүрдүүлэн зээл олгох ёстой. Төвбанк үр ашиггүй зарцуулсан мөнгөө эргүүлэн авч, дараагийн зээлүүдийг санхүүжүүлэх ёстой. 20 орчим мянган өрх зээл авахаар хүлээж байна. Энэ зээл бүр наймаанд орчхож” гэж байна билээ. 
Үнэхээр ч аль ч арилжааны банканд хандан ипотекийн зээл авах хүсэлт өгөөд багадаа 2-3 сар хүлээж байж эргэн хариу өгдөг. Гэхдээ таатай бус татгалзсан хариу шүү. 
Орох оронтой болохын тулд хэдэн жилийн хөдөлмөрийн хөлсөө банканд тушааж, байрны зээлийн төлбөрт сар бүр төлөхийн тулд иргэд хуруу, хумсаа мэрэх шахаж байхад нөгөө талд банк, санхүүгийн салбарт бугшсан үгсэн хуйвалдагчдын халаас руу тодорхой хувь нь ордог байсныг одоо иргэд буцааж авмаар байна. 
Тиймээс ипотекийн зээлээр халхавчилж, ашиг олсон Б.Лхагвасүрэн тэргүүтнүүдийг огцруулж, шалгаж, иргэдийн нуур дээрх ачааг багасгая.


Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.116
    2022/12/17

    8 хувийг 6 хувь болцгооч ээ

    Хариулах
  • 202.9.40.66
    2022/12/17

    6% болгож илүү төлөгдсөн мөнгийг буцааж олгуулмаар юм зарим нь 6% байхад зарим нь 8% төлмөөргүй б.на шд

    Хариулах
  • 66.181.184.189
    2022/12/16

    Ekh ornoo zarj idej bgaa olon hulgaichuud ni munguu ugchihvul huu ni buuh bailgui dee. ZG-t chini mungu bhgui bgaam bishuu

    Хариулах
  • 66.181.184.189
    2022/12/16

    ZG iin ajliig Mongol bank hiih yosgui Ulsturch nertei hulgaichuudad ediin zasag oilgoh naad zahiin medleg hairla. Mungunii bodlogo, Mongol bank bh hereg yun Nuurssee hulgaildag shigee zambaraagui yavna biz ,

    Хариулах
  • 202.126.89.152
    2022/12/16

    8 хувийн хүүг 6 хувь болгох шаардлагатай. Одоо шийдвэрээ яарарлтай гаргах хэрэгтэы 2023 оны 1 сарын 1 нээс хүүг буулгаж төлөлтөө хийe. Хүүг буурлгахад зөрүү 330 тэрбум шаардлагагүй. Яагаад гэвэл ирээдшйд төлөх хүүгийн зөрүү шүү дээ. Хэрэв талсөн хүүний зөрүүг эргүүлж иргэдэд өгөх гэж бгаа өөр шүү

    Хариулах
  • 66.181.184.181
    2022/12/16

    Маш яаралтай огцоруулж.6 хувийн хүүтэй орон сууцны зээлээ ядарсан ард иргэд дээ өгөөч мөн төр залуу гэр бүлээ дэмжих хэрэгтэй бна

    Хариулах
  • 202.21.107.123
    2022/12/16

    zeelee awyaa hvseltee uguud heden saraar hvleej baina

    Хариулах
  • 66.181.161.73
    2022/12/16

    Зээл олгодог банкууд дандаа амаар 6% гэснээ цаасан гэрээндээрэй нэмцэн бдишдээ манай ахынх цалингийн зээлийг тэгээд бичсэн бсан тэгэж л мөнгө угаадаг бхдаа та нар

    Хариулах
  • 103.229.123.101
    2022/12/16

    Өнөөдөр нэг хэсэгт нь 8хувийн нөгөө хэсэгт нь 6 хувийн ипотекийн зээл олгож ялгавартай хандаж байгаа.6 хувийн боломж байгаа гэсэн.Үндсэн хууль зөрчиж иргэдээ ялгаварлаж байна

    Хариулах
  • 66.181.161.47
    2022/12/16

    Хад.даатгалын корпораци гэж ямар ч ажилгүй сар бүр олон тэрбумын хураамж банкуудаас авч намаа санхүүжүүлж залгидаг ямар ч хяналтгүй газар бга шүү наад бузар чинь тэр газрыг өмнө нь мөлжиж бгд мөнгөжиж төьбагканд шургасан новш бгм шалгах хянах юмаа мэдлэг мэдээлэлтэй хийгээрэй дээ энэ сангийн системийн бузрыг ухвал далай штэ

    Хариулах
  • 202.126.89.168
    2022/12/16

    hulgaachdiin neg hvvhed n bankand undur alba hashdag

    Хариулах
  • 192.82.78.33
    2022/12/16

    Маш яаралтай огцруулж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан иргэдээсээ хулгай хийсэн хэдэн тэрбумыг буцаан төлүүлж, энэ нөхрийг шалгаж хорих хэрэгтэй

    Хариулах
  • 192.82.85.182
    2022/12/16

    $iin hanshaach buulgaj chadahgui hogii gar 8 shargatai ulduud l $ osgood baidag bhaa

    Хариулах
  • 103.140.11.58
    2022/12/16

    Энэ муу новшг зайлуулх хэргтэй бүх долларг нүүрчид өгсөн үүнээс болж волют өссөн бүх бараа матрайл өссөн шууд буудх хэргтэй

    Хариулах