УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ёстой наашаа харж инээж, цаашаа харж уйлах гэдэг болж байна. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж том дуугарсан түүний хувьд өнгөрөгч долоо хоногт бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийхдээ “Манай намын бүлгийн гишүүдээс нүүрсний хулгай болон нүүрстэй холбоотой асуудалд холбогдсон гишүүд гэж байхгүй ээ. Үүнийг бол би хууль, хяналтын байгууллага л албан ёсоор зарлах ёстой гэж бодож байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг бол анхнаасаа ч хэлсэн. Бид нүүрсний хулгайтай тэмцэх ёстой. Ямар нэгэн хамгаалах асуудал байхгүй.” гэж том дуугарсан.
Гэвч өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгайн асуудал, эзэн, холбогдогчдын мэдээлэл дэлгэгдэж, МАН-ын бүлгийн гишүүд толгой дараалан нэрлэгдэх болсон.
Тиймдээ ч өчигдөр мань Д.Тогтохсүрэн гишүүн “Манай намын бүлгээс нүүрсний хулгайд оролцож, холбогдсон байвал бид хамгаалахгүй шүү. Хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой.” гэчихсэн сууж байх юм.
УИХ дахь бүлгийн дарга гэдэг утгаараа Д.Тогтохсүрэн гишүүн бусдыгаа өмгөөлөхийг хүссэн л байх. Гэвч Ерөнхийлөгч болон олон нийтийн шахалтаар хууль хүчнийхэн нэгэнтээ ажиллаад эхэлчихсэн байхад эрхэм дарга ийн худал хэлж байгаа нь өөрийнх нь хэр ёс зүйтэй хүн бэ гэдгийг л харуулах байх.
Эс бөгөөс мань хүн УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй учраас юу ч гэж байсан хамаагүй гэсэн бодолтой явдаг юм болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
202.126.89.75
эд нар бүгд ийм.Их хурлаас бузруудыг бүгдийг тат .Аалзны үүрэнд орсон юм шиг ямар бузрууд вэ та минь ээ
Хариулах192.82.74.118
Энэ төлөвшиж хүмүүжээгүй хүнэнцэр юмдаа.цүнх барьж энэ намд байдаг болтой.Ёстой харанхуй бүдүүлэг этгээд юм.Энэ намд өөриин толгойгүй иимэрхүү юмс их ажиглагддаг.Ийм юмсаар янз бүрийн үгээ хэлүүлдэг тэд нь юу хжлж буйгаа мэддэгггүй ойлгодоггүй ойлгохыг хүсдэггүй.эднийг утсан хүүхэлдэй гэдэг болтой.Дээр эдний намд яг иим этгжэд байсан шүү
Хариулах