Эзэн олонтой нүүрсний хэрэг буюу Засаг зүгээр л “зүтгүүрийн ажлаа хий”
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж хэлээд өнөөдөр өөрсдөө огцор гэдэг уриан дор ажиллаж байна. Гэвч Засгийн газар ам алдсан шигээ хэргийг ил болгохын тулд ямар ч байсан ажиллагаа явуулж, ард нь гарч үр дүнд хүрэх гээд байх шиг.
Төрийн өмчит “Эрдэнэс таван толгой”-гоос эхлээд орон нутгийн өмчит “Таван толгой” ХК, хил, гааль, мэргэжлийн хяналт, тээвэр ложистикийн компаниуд гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр шалгагдаж буй энэ цаг үед “НҮҮРСНИЙ ХЭРГИЙГ ШАЛГАХ” санал дэвшүүлсэн анхдагчид ар, араасаа хөвөрч байна.
Экс болоод өнөөгийн Ерөнхийлөгч, УИХ-ын зарим гишүүн, Засгийн газрын ганц, хоёр сайд хүртэл “Би төдийд нүүрсний хулгайг илрүүлэхийг шахсан, нэхсэн” гээд л автор нь болох гэж яарсан олон хүн байна.
Гэвч тэд тухайн цаг үедээ хэлж, ярьсан гээд байгаа болохоос хэн нь ч хэргийг илрүүлэх, хэнтэй холбоотойг нь дэлгэх гэж хичээх байтугай сэдэл ч өгөөгүй.
Юутай ч өнөөгийн Засгийн газар нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх штаб байгуулж, түүнийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүлж буй. Тэр өнөөдөр холбогдогчдыг зарлана гэдгээ өчигдөр мэдэгдсэн.
Товчхондоо бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар нүүрсний хулгайтай тууштай тэмцэнэ гэж хэлж, амласныхаа төлөө хүний, өөрийн нам байтугай хүмүүсийг өөрсдийн эсрэг босгочихлоо. Тэр ч утгаараа нэгэнт амласан бол хэлсэндээ хүрч, зүгээр л “зүтгэх” ёстой ёстой бөгөөд ажлаа хийхийг энгийн олон иргэн хүсч байгаа шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна