“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Х.Нурлатыг нэг сар цагдан хорихоор болжээ

Moderator
2022/12/12

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирүүлсэн саналыг өнөөдөр хэлэлцээд Х.Нурлатыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.
Прокуророос “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг яллагдагчаар татжээ.
Шүүх Баасан гарагт түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан байв.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.68
    2022/12/12

    Энэ хүн чинь нүүрсны мөнгийг монголд оруулж ирэхгүй хятал талдаа угаадаг гэсэн. казакстанд тансаг зэрэглэлийн хаус ч барьсан гэсэн. юун ганц сар хорих бүүр арай арай..

    Хариулах
  • 103.229.121.175
    2022/12/12

    Шоронд орох гэж байж бас их баяртай байна шүү өөдрөг үзэлтэн үнэгүй байр хоолоор хангуулахаар боллоо гээд л бодож байгаадаа.

    Хариулах