“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоотой хамтран зохион байгуулсан “Баяжуулалтын технологийн дэвшил - Эрдэнэт үйлдвэрт” сэдэвт зөвлөгөөн Эрдэнэт хотноо 2 өдрийн турш зохион байгуулагдаж, өнөөдөр өндөрлөлөө. Ашигт малтмал боловсруулах, баяжуулах салбарын эрдэмтэн судлаачид, мэргэшсэн инженерүүд, холбогдох төр захиргааны байгууллагын мэргэжилтнүүд, Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчид Баяжуулах үйлдвэрт хийгдсэн техникийн шинэчлэл, технологийн дэвшил, ирээдүйд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, өргөтгөл шинэчлэлийн төслүүдийн талаар санал, шүүмж өрнүүлэн зөвлөлдсөн юм.
Зөвлөгөөнд оролцогчид Эрдэнэт үйлдвэрийн техникийн болон технологийн бодлого зөв чигтэй явааг онцолсон. Мөн цаашид баяжуулалтын технологи, үйл ажиллагаанд анхаарах, нэвтрүүлэх үнэтэй санал, зөвлөмж дэвшүүлснийг мэргэжилтнүүд нэгтгэж хөгжлийн баримт бичигт тусгалаа. Зөвлөгөөний төгсгөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх нар Баяжуулах үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх техник, технологийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулав.
Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийг 2031 он хүртэлх хугацаанд шат дараатайгаар хэрэгжүүлэн, орчин үеийн цахилгаан эрчим хүчний шингээлт багатай ухаалаг удирдлагын системтэй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл хамгийн бага, ХАБЭА-н эрсдэлийг бууруулсан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлснээр хүдэр боловсруулалтыг жилд 40 сая тоннд хүргэж, баяжмал гаргалтыг 650 мянган тонн болгон нэмэгдүүлэх, металлын агуулгыг өнөөгийн хүрсэн түвшинд барих боломж бүрдэнэ. Мөн нэг тонн хүдэр боловсруулах өөрийн өртгийг 18 хувиар бууруулахаар тооцож байна.
“Баяжуулалтын технологийн дэвшил - Эрдэнэт үйлдвэрт” зөвлөгөөнд оролцогчид өнөөдөр Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна