УИХ-ын танхимаас хүчирхийлэлгүй нийгмийг бүтээх ажлаа эхлүүл. Үүний тулд УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар Ч.Ундрамыг эгүүлэн тат. Хэдхэн сарын өмнө ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “улны айл” гэж хэлснийхээ төлөө, ЦХХХЯ-ны ТНБД Б.Болор-Эрдэнэ хуучны хойд хөршид боловсрол эзэмшсэн, ахмадууд ажилд саад болж байна гэж жил гаруйн өмнө хэлсэн зэргээс нь болж тэднийг огцруулж байлаа. Орос, Монголын хамтарсан III сургуулийн захирал Соронзонг ч мөн адил ялгаварлан, гадуурхсан гэх үндэслэлээр халсан. Тэгвэл одоо нийгэмд өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэгч гэдгээ таниулаад байгаа УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг эгүүлэн тат. Өөрийнхөө гэр бүлд хүчирхийлэл үйлдчихээд бусдын асуудлыг Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зохицуулалт хийнэ хэмээн хуулийн төсөл өргөн барьж явсан түүнд Монголын төр өргүй. Уг нь эхлээд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын дэд хороогоор Ч.Ундрамын асдуулыг хэлэлцэх ёстой. Гэтэл хэн нэгэн гомдол мэдүүлээгүй бол хойш нь тавьдаг гажуудал байсаар байна. Тиймээс нэгэнтээ нийгэмд хүчирхийлэгч гэдгээ “гайхуулчхаад” байгаа Ч.Ундрамаа эгүүлэн тат. Тэр УИХ-ын гишүүн байтугай багшлах эрхгүй гэдгээ баталчхаад байна. Үүнийгээ далдалж, өөрийгөө өрөвдүүлэхийн тулд эрүүл мэндийн асуудлаа ч дэлгэж байна. Хэдийгээр Ч.Ундрамын гэр бүлийн асуудал, эрүүл мэндийн байдал нь түүний хувийн амьдралтай холбоотой ч тэр нэгэнт сэлэнгэчүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн болсон хүн. Тэр утгаараа үүрэг, хариуцлага өндөр байх ёстой. Харамсалтай нь Ч.Ундрам чадсангүй, өөрийнхөө мөн чанар, үнэн төрхийг алхам бүртээ бататган баталчхаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
64.119.18.129
Ундрам өөрөө гишүүнээсээ татгалзах Хэрэгтэй шүү...
Хариулах202.9.46.1
Хүүхдээ энэ байтугай л зоддог.нөхөр нь ямар ч арчаагүй амьтан бэ.
Хариулах66.181.182.25
МАН эр эмгүй сэтгэцийн асуудалтай.
Хариулах66.181.161.92
Юмтай гарууд өөрсдөө.адилхан юм чинь яалаа гэж эргүүлэн татахав дээ