УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишиг” ХХК-д холбдогдох хэргийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж энэ сарын 7-ны өдөр шийдвэрээ гаргасан байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэрийн Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь Хөгжлийн банкнаас 18.7 тэрбум төгрөгийн зээлийг “Тайван зогсоол” төслийг санхүүжүүлэхээр авсан аж. Гэвч өдгөө зээлийн нийт үлдэгдэл нь 25.9 тэрбум төгрөг болсон байна. Тиймээс уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Хөгжлийн банк хуулийн байгууллагад хандаж, улмаар Дархан-Уул аймгийн ИХАШ уг хэргийг хэлэлцээд "Түгээмэлтүмэн хишиг" ХХК-аас нийт 25.9 тэрбум төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Тус компани нь Хөгжлийн банкны зээлийн барьцаанд "Алтан хүнс групп" ХХК-ийн өмчлөлийн, Дархан-Уул аймагт байрлах Комфорт зочид буудал газрын хамт, улаанбаатар хотод байрлах 292 м.кв талбай бүхий оффисын талбай, А.Сүхбатын өмчлөлийн Ривер гарденд байрлах 495 м.кв талбайтай орон сууц, "Түгээмэлтүмэн хишиг" ХХК-ийн өмчлөлийн Тайван зогсоол төслийн барилгууд, зам, газрыг барьцаанд тавьсан байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
64.119.22.41
Бас ЖДҮ гээс авсан зээл нь яасан юм бол ?????
Хариулах64.119.20.220
ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛДЭГ ХУУЛЬ ХЭЗЭЭ ГАРСАН ЮМ БЭ? ТӨР ЭЗЭМШҮҮЛЖ БАЙГАА ГАЗРАА ХУРААЖ АВАХААС ӨРӨНД АВАХ ХУУЛЬ БАЙХГҮЙ. ХУУЛИА МЭДЭХГҮЙ ХЭДЭН ХУЛГАЙЧ ШҮҮХЧИД ОДОО ХҮРТЭЛ ХАШИРДАГГҮЙ. ТӨР НЬ ТОЛГОЙГИЙГ ИЛЭЭД ХАМТДАА ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЭД МАНГАР ЛУЙВАРЧИН БӨХӨД МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЯМАР ӨРТЭЙ ГЭЖ.
Хариулах202.21.109.46
Өрөнд газар хураалаа гэх м тэр чинь монголын газар биз дээ төрөхдөө тэр тэврээд эхээсээ гараагүй л байлтай
Хариулах64.119.17.225
Ийм мэдрэл муутай хүмүүстэй хамт амьдарж байгаа гэж бодхоор аймар