Нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Айж чичрээд байлгүй, ард түмнийхээ хүчийг ашиглаад хулгайчаасаа салдаг л цаг даа.
Цаг хугацаа өнгөрөх тусам залуусын жагсаал жинхэнэ хүсэл зоригийн нэгдэл болж, захиалагч гэж хардагдаад байгаа талуудыг шахан гаргах, шаардлагаа шударга үнэний хэмжүүрт ойртуулах боломж харагдаад л байгаа юм даа.
Нүүрсний хулгайчийг илрүүлж, хулгайн явц, аргыг дэлгээтэхвэл үүнд хамаатай том сүлжээ илэрнэ. 48 их наядын хулгайг ямраар ч бодсон цагдаа, хүчний байгууллагын эрх мэдэл бүхий төлөөлөл, улс төрийн өндөр албан тушаалтан, гаалийн холбогдох эрх мэдэлтэн, бизнесийн зарим холбогдогч нартай хамтарч байж хийнэ. Энэ луйврын баг нь бүхэл бүтэн сүлжээ үүсгэж, мафийн зохион байгуулалтанд орж байж тасралтгүй ажиллана, зогсолтгүй зөөнө.
Засгийн газар, ҮАБЗ-ийн тухайн үеийн шийдвэрээр нууцын зэрэглэлд оруулсан нүүрс, төмөр замтай холбоотой гэрээнүүдэд тодорхой байж байгаа даа, гол сэжүүр тэндээс гарч ирнэ. Ард түмэн ингэж дэмжиж, доргиож байхад уг нь энэ их хүчийг түшиглээд нүүрсний хулгайн сүлжээ, холбогдох албан тушаалтнуудыг ил тод зарлаад, шалгая гэж үнэхээр хүсвэл эл жагсаал шиг том боломж хаана байхав? Түмэн нь төрдөө боломж олгоод байхад түшиж аваад зоригтой, шийдвэртэй хөдөлж, зарим хүний оймсыг гозолзуулж байгаад шалгачихмаар байх юм, асуудалгүй бол тэгээд алдар нэрээ цэвэрлээд авна биз. Хэн намайг унагах гээд байна, хэн жагсаал зохион байгуулаад байна гэж хардаад, хажиглаад, айж чичрээд байхын оронд одоо л эрчтэй ажиллаад, хулгайч луйварчдаасаа, дарамтлагчдаасаа салаад авах цаг юм шүү дээ. Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр үүнийг л ойлгочихмоор байна даа!" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
202.126.89.152
Хулгайд хамааралгуй этгээд бна уу, эрх мэдэлтэнууд дотор гэж харагдаад бна. Тэд еерсдийгее зарлах болов уу!!!
Хариулах64.119.21.104
Odoo l hulgaich Deeremchin zandalchin shantaajchin suganii usnuudiig ilruulj shiitgeh zag ni BOLSOOON !
Хариулах59.153.115.200
Амарбаясгалан дам болон шууд хэлбэрээр хулгайч юм биш үү..Нуугдах нүх хайж яваа ус цутгуулсан оготно шүү.
Хариулах