ГЕГ-ын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд НЦГ-ын дарга Р.Отгонжаргалыг томилжээ

Moderator
2022/12/09

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.12.09/ болж байна. Хуралдаанаар зарим оффтейк /off take/ гэрээг ил болгох асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Мөн Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлтээ Засгийн газарт өгсөн бөгөөд энэ асуудлыг хэлэлцэж, Б.Асралтын оронд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна