Өнгөт хувьсгал буюу тусгаар улсын сүйрэл

Moderator
2022/12/09

Гаднын хүчнүүд өнгөт хувьсгал зохион байгуулах эсвэл дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэх мэт олон янзын явуулгаас болж улс орнууд сүйрлийн ирмэгт ирдэг. Тэгвэл учир мэдэх хүмүү яг энэ үйл явдал Монгол Улсад өрнөж эхэллээ хэмээн зовниж, үзэл бодлоо илэрхийлж байна. 

Үүний нэг жишээ нь одоо өрнөж буй жагсаал.
Тухайлбал, тав дахь өдрөө үргэлжилж буй “Залуусын” гэх шошготой жагсаал эцэс сүүлдээ өнгөт хувьсгалыг санагдуулам, жихүүдэс төрмөөр үг хэллэг, уриа лоозонтойгоор олны танил эрхмүүдийг салбар, салбараар нь ангилж, хоёрдах өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж ард олныг өдөөн турхирч эмх замбараагүй байдлыг бий болгов. 
Өөрөөр хэлбэл, жагсаалд манлайлан оролцож буй жүжигчин Цогтоо буюу У.Цогтбаяр гэгч өрнөж буй жагсаалыг өнгөт хувьсгал болгож хувиргая, шударга ёсны хувьсгал хийе хэмээн уриалж буй нь гаднын санхүүжилттэй юу гэх хардлагыг төрүүлсэн юм. 

Учир нь өнөөдрийн нүүрсний гэх хэргийн үймээн өнгөт хувьсгалын нэг хэлбэр болчхов уу.
Манай улсад гаднын санхүүжилттэй ТББ-ууд идэвхтэй үйл ажиллагаа угаасаа явуулж ирсэн. Тэднээс зарим нь бусад оронд өнгөт хувьсгалыг дэмжиж байсан байгууллагууд ч бий гэдэг. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Ардчиллыг дэмжих үндэсний сангийн шугамаар хэд, хэдэн төсөл санхүүжигдэж байсан. Ц.Элбэгдоржийн байгуулсан “Эрх чөлөө” (Liberty center) төвд 15.000 ам доллар өгч, хүний эрхийн төслийг хэрэгжүүлж байсан түүхтэй. Тус төвийн үйл ажиллагааг СОРОС-ын нээлттэй сан, PACT зэрэг гаднын санхүүжүүлэгчид тогтмол дэмжиж ирсэн тухайг улстөр судлаачид ярьж байсан удаатай. 
Нэгэнт Монгол Улс ардчилсан улс болоод 30 гаруй жилийн нүүр үзэж байгаа тул дарангуйлагчийн сэдэв нь хувьсгалын үндсэн уриа болж чадахгүй нь тодорхой. Тийм учраас эртнээс авлига хээл хахууль, уул уурхайн асуудлыг бамбай болгож, хувьсгалынхаа үндсэн сэдэв болгосон. 
Авлига хээл хахуультай тэмцэж устгахыг дэмждэггүй хүн мэдээж байхгүй. Эрх баригчдыг авлигачид хэмээн цоллож, авлигыг устгах нэрэн дор эрх баригчдыг ч мөн алга болгох ёстой гэдэг энгийн логик энд үйлчилж байна. 
Тиймээс л өнгөт хувьсгал бол гаднаас нь тухайн улсад залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөнийг ашиглан шантаажны хэлбэрээр Засгийн газарт шахалт үзүүлж улс төрийн тогтворгүй байдал үүсгэн төрийн эргэлт хийх, улс төрийн байдлыг хянах технологи юм. 
Аливаа өнгөт хувьсгалын зорилго нь дээр хэлсэнчлэн эрх мэдлийг хүчээр булаан авах, ашиглах замаар төрийн эргэлт хийх юм. 
Энэ хувьсгал болсон улс орнуудын хооронд янз бүрийн ялгаа (геополитик, нийгэм, эдийн засаг, олон улсын байр суурь) байдаг хэдий ч “залуучуудын хөдөлгөөнийг зохион байгуулж, улс төрийн бүлэг болгон хувиргаж, энэ нэгдсэн хүчийг Засгийн газрын эсрэг шантаажны хэрэгсэл” болгосноороо бүгд адил юм. 
Өнгөт хувьсгал нь олонхийн хүсэл биелүүлэх хэрэгсэл болж чаддаггүй. Өнгөт хувьсгалыг явуулахад тохиромжтой нөхцөл бол улс төрийн тогтворгүй байдал ба эрх баригчдын хямралыг зэрэг бүрдүүлэх юм. Тухайн орны улс төрийн байдал нь тогтвортой бол хиймлээр тогтворгүйжүүлдэг. 
Өнгөт хувьсгалын гол шинж чанар нь: 
-Улс төрийн шантааж
-Залуучуудын бослого байдаг.   
Өнгөт хувьсгал нь үндэсний хувьсгал гэсэн нэрийн дор нуугдсан улс төрийн шантаажийн зохион байгуулалттай хэлбэр. 
Өнгөт хувьсгал нь доорх хэлбэрээр явагддаг: 
-Олон нийтийн жагсаал зохион байгуулах 
-Улс төрийн бүлэглэл болгон хувиргах 
-Эрх баригч намыг өөрсдийн хүслээр огцрохыг тулгадаг.   
Төрд үзүүлэх дарамтаар үймээн самууныг эхлүүлнэ. Удирдагчид хэрвээ урдаас нь сөрвөл зэвсэгт бослого гэх дараагийн шатдаа ордог байна. Магадгүй жүжигчин Цогтоо амьдралынхаа хамгийн шилдэг, хамгийн өндөр цалинтай дүрийг яг одоо бүтээж байж ч мэднэ. 
Учир нь тэрбээр цаанаас бичиж өгсөн зохиолыг жүжигчин хүний ур чадвар гаргаж маш сайн дүрдээ орж нийгэмд шударга жагсагчийн дүрийг тод гаргаж байна. Сирийн иргэний дайн яг ингэж эхэлж байсан. Залуусыг турхирсаар байгаад үймээн самуун иргэний дайнд хүргэсэн. Ийм ажлыг гардан хийдэг туршлагжсан хүмүүс бол оросын тусгай албад гэдгийг бүгд мэднэ. Ингээд дээр бичсэн зүйлийг нэгтгэвэл өнгөт хувьсгал гэдэг бол төр засгийн тогтворгүй байдлыг үүсгэгч хэмээж буй юм.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.121
    2022/12/10

    Өнгөт хувьсгал хийж улс орныг самардаг улс бол АНУ

    Хариулах
  • 202.9.46.127
    2022/12/09

    Бүх салбарт үндс лэлгүйгээр баяжсан хүмүүсийг шалгах хэрэгтэй .ялангуяа жүжигчид хошин шогийхон

    Хариулах
  • 192.82.87.202
    2022/12/09

    энэ жагсагчид дотроо 2 хуваагдах байхаа 1 нь хулгай луйвраа зогсоо хатуу арга хэмжээ ав тогтолцоогоо эргэж хар Гэсэн 2 нь УиХ тар засаг төр огцор гэсэн агуулгатай За яахав засгаа огцруулья Дараа нь ямар хүчин хэн энэ хувтсгалт өөрчлөлтййг удирдаад цааш авч явж хүссэн үр дүнь хүргэж чадах вэ Молор эрдэнэ Отгонбаатар Бат ялалт Цогтоо жүжигчин Анодын Даваа Баярцогт Элбэгдорж Жэнко Тулгаа хүү Мөнхбаяр Жавхлан дуучинСэтгүүлч Отгон эд нар нэгдэж улсаа авч явж чадах болов уу Чадна гэвэл засагаа огцруулаад үзэх юмуу

    Хариулах
  • 202.55.188.125
    2022/12/09

    Энэ худалдагдсан мөнгөний сайт бас юу бичээд байнаа.Та нарын хулгайч луйварчдаас авсан мөнгөнөөс илүү үүрд амьдран суух эх орон чинь хэрэгтэй бишүү

    Хариулах