"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг 30 хоног цагдан хорилоо

Moderator
2022/12/08

Нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулж "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Тэгвэл Т.Мөнхбаярыг 30 хоногийн хугацаатай цагдан хорих санал мөрдөх байгууллагаас ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна