У.Хүрэлсүх:Та нар яагаад нүүрс хулгайлсан улстөрчдөө нэрлэхгүй байгаа юм бэ, нэрсийг нь зарла

Moderator
2022/12/07

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар, хууль хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж нүүрсний хэрэгт холбогдсон улс төрчдийг зарлахыг шаардлаа. Тэрбээр "УИХ, Засгийн газар юу хийх нь вэ гэж харлаа. Та нар нүүрсний хулгай ярьж ард түмнээр оньсого таалгаж байна. Нүүрсний хулгайн асуудлыг Засгийн газар хөндөж ярьсан. Яагаад хулгайчдыгаа зарлаж, ямар учраас арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Хуульзүйн сайд үүнд хариулт өг. Яагаад нэрээр нь нэрлэхгүй байгаа юм бэ. Эсвэл нэгнээ намнах зорилготой нэрлэх гээд байгаа юмуу. Нэрлэдэг байгууллага нь хууль хяналтын байгууллага биздээ. Та нар нүүрсний хулгайтай тэмцэхгүй байна. Та нарын өмнөөс ард түмэн бухимдаж тэмцэж, жагслаа. Ард түмэн ажлаа хийхийг шаардсан. Тэгвэл та нарыг өнөөдөр огцор гэж шаардаж байна. Энэ бол Ардчилсан Монгол Улс шүү" гэлээ.

Харин Х.Нямбаатар сайд "Нэлээд олон хүн холбогдож тоо нь нэмэгдэж магадгүй байна. 9000 гаруй жолоочийг шалгах шаардлагатай" гэлээ.


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.15
    2022/12/10

    Жолооч нар өөрсдөө бие дааж санаачлаад нүүрс зөөгөөгүй биз дээ. Хулгайг зохион байгуулж ашгийг нь хулгайлж авч байгаа бүлэглэл байгаа ш дээ

    Хариулах
  • 192.82.70.96
    2022/12/10

    Ooroo zarlaach eronhii said harin ch ih yum hiij bgaa eronhiilegch er ni yu hiideg yum boloo hun zagnah uu

    Хариулах
  • 202.9.40.196
    2022/12/08

    Hurelbaatar.Choijoo. Delgersaihan.Sodbaat at.Javhlan.gd bugd hulgaich.Dornogoviin gaztiin tosni uildver yasan.Mash ih $ orj irsen.Delgersaihanii g daguulaad.Dornogovii nhond uo 2 hoshgoruullaa.Odoo munge.uildver haana bn.

    Хариулах
  • 192.82.77.175
    2022/12/08

    vvshee jvjiglehee l bolichildoo uuruu odoo l medej sonsoj bga met jvjheen boli

    Хариулах
  • 192.82.87.41
    2022/12/07

    Жолооч нар яачаад байгаа юм.нүүрс ачаа л биз. Толгойлогчийг нь шалгаж хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгүй болгоооооо

    Хариулах
  • 202.126.89.153
    2022/12/07

    9000 jolooch uu, tolgoinuudiig n zarlaad shalga geech arai arai

    Хариулах
  • 202.55.188.110
    2022/12/07

    Chiichas ijiljen shu

    Хариулах
  • 66.181.161.58
    2022/12/07

    Өөрсдийнхөө хулгайг мөрөөрөө ажил хийж яваа жолооч нар луу оруулах вийдээ.Та нарын бүх хөрөнгийг хурааж улсыг хохиролгүй болгож олон нийтэд зарлаж.9 үеээр нь төр түшилцэхгүй болгох арга хэмжээ авхаас нааш ард иргэд итгэхээ байсан.

    Хариулах
  • 192.82.84.117
    2022/12/07

    chi ooroo ene hulgaig nuutsiin zeregt hamruulj ard tumnees nuusan gol ezen n biz dee. ingej jujig toglood huurtah hun oldohgui shuu.

    Хариулах
  • 202.126.90.107
    2022/12/07

    Одоо Жолооч нар гээд нөгөө нэг ангид хамт сууж хулгай хийдэг нөхдүүдийг замхруулах вий дээ.

    Хариулах