Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Moderator
Өчигдөр 19 цаг 05 минут

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа. 

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Нийтийн сонсголын тухай хуулийн холбогдох зүйл, заалттай холбогдуулан нэр бүхий Улсын Их Хурлын 9 гишүүн ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах санал гаргаж байгаагаа уулзалтын эхэнд танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ, “Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсний экспортын гэрээнүүдийг ил болгох, 2020-2022 онуудад Монгол Улсын хилийн боомтоор экспортлосон нүүрсний хэмжээ, үүнээс олсон орлого зэрэг асуудлыг Улсын Их Хурал дээр нээлттэй хэлэлцэж, олон нийтэд нэгдсэн ойлголт өгөх зайлшгүй шаардлага үүсээд байна гэлээ.

 

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ, өнөөдөр Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэлэлцсэн. Үнэнийг зөв тогтоохын тулд шаардлагатай бүх байгууллагын төлөөлөл, үүнд хууль, хяналт, хил, гаалийн төлөөллийг байлцуулж, нээлттэй сонсгол хийн, ард иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн байр суурь дээр тогтсон гэв.


 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын захирамж гарган цэгцлэх нь зүйтэй гэв. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж заасан. Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой. Иймд улс орны эрх ашгийн үүднээс Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан хянан шалгалтын ажлын хэсэг байгуулж байна гээд ажлын хэсгийн гишүүдэд хандан нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж, ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулахыг үүрэг болголоо.


 

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Хилийн боомтын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нар ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.58.136.90
    2023/02/16

    УИХ-ыг тараа!!!

    Хариулах
  • 172.58.136.90
    2023/02/16

    ТАР

    Хариулах
  • 103.57.95.14
    9 цагийн өмнө

    Занданшатараа гол хариуцлага нь тэдний хөрөнгө.нэр өөрчилж зувчуулсантай нь хуу хамж хураах нь шудрага ёс.шүү

    Хариулах
  • 64.119.26.61
    10 цагийн өмнө

    Хариуцлага хүлээлгээчээ, тов тодорхой хэдэн эрх бүхий, мэдээлэлд ойр хүмүүс байгаа, худлаа яриад самууруулаад цаг бараад байлгүй эр хүн шиг, их хурлын дарга шиг, боловсрол мэдлэг, эрх мэдэлтэй хүн шиг ажиллаач. Долоон буудлын Должин авгай биш тэгэх ингэх ёстой гэсэншүү юм яриад суулгуй.

    Хариулах
  • 124.158.68.207
    11 цагийн өмнө

    Гуцаа гуц худлаа хуцаад байхын чаддаг юм бол цээрлэл хүлээлгээд шорондоо хийгээч

    Хариулах
  • 192.82.84.167
    13 цагийн өмнө

    Сонсгол,ху

    Хариулах
  • 59.153.112.101
    13 цагийн өмнө

    Чи ч дээ наад гишүүдээ удирдаад хуралд нь суулгаж хурлаа хийж чадахгүй, улсынхаа эсрэг хуулийг эсэргүүцэж буцааж чадахгүй та нарын хийсэн хууль гууль чинь хэнд үйлчлээд улсынхаа баялагийг олон бүлгээрээ хулгай хийгээд байгаа юм бэ? Занданшатар аа! Тодорхой эзэнтэй нүүрсний хулгайг шийдэж чадахгүй бол төрөөс зайлаад өгөө!

    Хариулах
  • 66.181.161.75
    21 цагийн өмнө

    Hud pistsa nuud taa nar shg ymnuud haraad bval hezeech hugjihgui bi ingiin ngn togooch hun tghdee ta nariin orond minii tolgoi arai dr ajilh ym bna archaagui novshnuud zasgiin gazriig buulgj bolohgui zasgiin gazar buuh ym bol naa hulgaichuud chini oldhgui alga bolno uur uursduurni bariulh heregtei huun heleltseh hugatsaag nemeh shaardlagatai duuschval hereg duusgavar bolno iim bolhoor huulini ard irgedee hatuu murtluu hdn gulugnurt uilchlehgui bsaar bhui

    Хариулах
  • 202.9.46.173
    Өчигдөр

    Худлаа,худ

    Хариулах
  • 103.212.117.95
    Өчигдөр

    Энэ ажлын хэсгийн гишүүд нь бас л ардтүмнийболомжоос одоо ч хулгайж байгаа хүмүүс илрүүлэн засаж чадах уу ер нь илрүүллээ гэхэд 60000 аар торгоол дуусах байхдөө хөөрхий төр

    Хариулах
  • 66.181.161.109
    Өчигдөр

    Улс төрийн гэмт хэрэг хийсэн хэн бугай ч байсан ЭХ ОРНООСОО УРВАГЧ учир өчиггүй цаазаар авдаг бх ёстой УЛС ЭХ ОРНООС хулгай хийсэн бүхэн ард түмний өмнө үхэх ялтай ЭНЭ ТӨРТ УЛС чинь АРД ТҮМНИЙ ӨМЧ бид ӨМЧӨӨ Мэдэх захиран зарцуулах бүрэн эрхтэй баялагтай АРД ТҮМЭН ШҮҮ!!! Биднийг битгий ийм ГУЙЛГАЧИН амьдруул

    Хариулах
    • 66.181.161.49
      18 цагийн өмнө

      Yag goliin helj bn

    • 202.55.188.108
      Өчигдөр

      Зөв хэллээ

  • 202.126.90.91
    Өчигдөр

    тэр мөнгөө олж ард түмэндээ тэнцүү хувааж өг

    Хариулах
  • 66.181.161.95
    Өчигдөр

    Bvleg nohdoon tawichsan yum bishvv

    Хариулах
  • 66.181.161.57
    Өчигдөр

    Баасаа олох байхдаа

    Хариулах
  • 59.153.113.17
    Өчигдөр

    Өөрөө бас цусхлсан биз.тэгээд гарч чадахгзй

    Хариулах
  • 59.153.113.17
    Өчигдөр

    Ман намын маанагууд гарч тэр жагсагчидтай уулзаачээ.Худлаа солиороод солиигоод хуцаад суухаар энэ хятад царайтай маанаг.архичин осолд ороод тархи нь цуурцан солиот чинь

    Хариулах
  • 202.126.89.176
    Өчигдөр

    Энэ гахай дандаа худлаа сүржэгнэдэг балайр новш огцорч үз

    Хариулах
  • 66.181.183.16
    Өчигдөр

    Худалаа бөөн болсны дараа ингэж ярихийн

    Хариулах
  • 202.126.90.119
    Өчигдөр

    Хулгайчууд хулгайчуудийгаа яах бол

    Хариулах
    • 66.181.160.76
      14 цагийн өмнө

      Yg vnen yah bol harah l vldlee