Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар, Н.Учрал сайд нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгнө. Тэд нүүрсний хулгайг шалгах ажлын хэсгийн гишүүд юм.
Жагсагчид хоёр дахь өдрөө жагсаалаа үргэлжлүүлж, Төв замын хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө өөрөө мэдээлэл өгөхөөр сэтгүүлчдэд зар тараасан ч хэвлэлийн хурлыг цуцалсан юм. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Бид "Эрдэнэт"-ийн 49 хувийн маргааныг шүүхэд шилжүүлсэн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт мөн олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг ил болгов. ЭТТ ХК-ийн нэг мөргөцөг алга болсон хэргийг 2017 оноос хойш ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой хэсэг шалгаж дуусаагүй байна.
Талбай дээр жагсаж буй иргэдийн тавьж буй шаардлагыг бид хүлээн авна. Жагсаалыг зохион байгуулж буй иргэдэд хандан яриа хэлцлийн журмаар аливаа асуудлыг шийдэх боломжтой гэж хэлмээр байна. БНХАУ-ын Прокурорын байгууллагатай бид хамтран ажиллаж, манай улсаас гарсан болон тус улсын хилээр нэвтрүүлсэн нүүрсний хэмжээг тулгах шаардлагатай. Үүнд хоёр улсын хооронд тодорхой шат дамжлага шаардлагатай. Жижиг буюу "Эрдэнэс тавантолгой" ХК "ЭТТ"-н мөргөцөгөөс нүүрс авсан нь ил болсон ч одоог хүртэл энэ хэргийг шийдээгүй. Энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга асан, одоо УИХ-ын гишүүн болсон Н.Наранбаатар нарыг шалгаж байна. Бид иргэдийг маш сайн ойлгож байна. Өмнө нь улс төрчид халгаад барьж авдаггүй байсан асуудлыг бид эхлүүлсэн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Концессын гэрээгээр хүлээн авсан компани олон тэрбум төгрөгийн алдагдал учруулж, Монгол Улс ган үйлдвэрлэх боломжийг хаан, ихээхэн хохирол учруулсан. Бид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг ил тод зарлана.
Хөгжлийн банкны тухайд энэ оны сүүл болон ирэх онд төлөх учиртай бондын төлбөрөө өөрсдийн эх үүсвэрээр төлөх чадамжтай болсон. "ЭТТ"-н бүрэн эрхт төлөөлөгч Ганбат албан бичиг ирүүлж, гэрээнүүдийг ил болгох асуудлыг яаралтай эхлүүлнэ. 380 мянган тонн нүүрсийг бүртгэлгүй гаргасан нь одоогоор тодорхой болсон. Энэ тоог гааль гаргаж өгсөн. Бид нүүрсний хэргийг дарахгүй, сарниулахгүй. УИХ-ын гишүүд их наяд төгрөгөөр хэмжих нүүрс алдсан хэмээн ярьж байна. Яаж энэ тоог гаргаж ирснийг мэдэхгүй. Нүүрсний үнээр шууд үржүүлэн бодох нь өрөөсгөл.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Л.Оюун-Эрдэнийн засгийн газар хүн биш хууль засаглах ёстой гэж үздэг. Нүүрсний хулгайг бид Засгийн газрын хуралдаанаар гурван удаа хэлэлцсэн. Ингээд "ЭТТ" ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилсон юм. Энэ нь гэрээ, тээвэр, төмөр замтай холбоотой асуудал юм. Нийт арван эрүүгийн хэрэг үүсээд шалгаж байна. Иргэд биднээс хэн хэн холбогдсон бэ хэмээн нэрс шаардаж байна. "ЭТТ" ХК-ийн захирал асан Д.Ариунболд, Төмөр амын захирал асан Н.Удаанжаргал, гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, н.Дэлгэрдалай нарыг шалгаж байна.
Яам, агентлагийн мэргэжилтнүүдийг ч шалгаж байна.
Цаашид дахин ийм хэрэг гаргахгүйн тулд ирэх оны эхнээс уул уурхайн бирж байгуулан, биржээр нүүрсээ худалдана. УИХ биржийн хуулийг батална. Засгийн газар мягмар гараг бүрд "ЭТТ" ХК-д хийж буй ажлын мэдээллийг авч байна.
Нүүрсний хулгай олон талыг хамарсан тул ил ярих ч зүйл байна, болохгүй ч асуудал байна. Төрийн өмчит ААН-үүдийн засаглалыг ил тод болгох ажлыг мөн эхлүүлсэн. Зарим ААН-ийн тодорхой хувийг хөрөнгийн биржээр худалдаална.

Иргэдийн барьсан шаардлагыг харахад бид мэдээллээ иргэдэд цаг тухайд нь өгч байх ёстой юм байна. АПУ-гийн П.Батсайхан, "Энержи Ресурс"-ийн Ж.Оджаргал, "Голомт"ын Д.Баясгалан нарыг хуулийн байгууллагууд шалгаагүй. Та бүхэн энэ хүмүүсээс өөрсдөөс нь мөн мэдээлэл авах хэрэгтэй. Иргэд хэн, юу хийж байгааг харж байгаа гэж найдаж байна. АН-аас нүүрсний хулгайн хэргийг шалгах явцад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Бид хуулийнхнаас "ЭТТ"-н мөргөцөг алга болсон талаар асуухаар "шалгаж байна" л гэдэг. Гэхдээ бид эцсийг нь хүртэл явна. Шүүх, хуулийн байгууллагуудад нөлөөлж байна гэж би бодож байна.
Цахим хөгжлийн сайд Н.Учрал: -Бид шаардлага тавьж буй иргэдтэй хамтран ажиллана. Тендер, тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх алхмыг цахимжуулснаар хүний оролцоо буурч, авлига буурна. Иймд бид төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулахад ихээхэн анхаарсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
66.181.161.118
Энэ занданшатар чинь өөрөө хамаатай амарбаясгалан бол энэ хэрэгт огт оролцож болохгүй жинхэнэ мөнгийг нь нааш цааш нь тараадаг хүн шд муу новшнууд энэ ажлын хэсэгт итгэх хүн нэг ч алга
Хариулах202.55.180.58
нэг л их ажлын хэсэг ямар ч үр дүнгүй
Хариулах202.9.46.195
хулгайч нар гадаадад гараад явчихсан юм билээ
Хариулах