Ослын улмаас эрэн хайж байсан хоёр ажилтны цогцсыг түлшний савнаас олжээ

Moderator
2022/12/05

Энэ арванхоёрдугаар сарын 01-ний өдөр /2022.12.01/ Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун хадгалах сав дэлбэрч, гурван иргэн амь насаа алдсан хэрэг гарсан билээ.

Тодруулбал,гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр нягтлан, нярав, харуул гэсэн гурав хүн ажиллаж байсан гэх бөгөөд, дэлбэрэлт болоход нэг иргэн гадаргууд шидэгдсэн байсныг олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Харин хоёр иргэнийг эрэн хайж байсан юм. Тэгвэл тус талаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас, “Эрэн хайж байсан хоёр хүний цогцсыг түлшний савнаас олсон” гэв.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.37
    2022/12/06

    Нэн түрүүнд ХАБ алдагдсан гэж үзэж бна, яг юун дээр алдчваа! ХАБ алдагдсан газар хүний амиар алдаагаа засдаг нь дэндүү үнэтэй дэндүү хайран!

    Хариулах
  • 202.21.108.186
    2022/12/06

    ymar haramsaltai ym boloo ve hairan hunii ami nas

    Хариулах
    • 122.201.31.92
      2022/12/06

      Amitni ami nas ILUU !!

  • 202.126.89.221
    2022/12/05

    ygaad delverdeg yum bee orshin suugch oir barlah hothonoos iim savnuudiig holduulyaa narni horoolol

    Хариулах
    • 202.126.88.195
      2022/12/06

      Шатахуун нь ууршаад саванд нь хий хурсан байж болзошгүй. Хэрэв хий хурсан байсан бол шатахууны савны тагийг гэнэт онгойлгоход дэлбэрэх магадлалтай байж магадгүй