Сангийн сайд Б.Жавхлан энэ оны тавдугаар сард “2022 онд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 50 хувийг төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.” Гэж мэдэгдэж байв. Засгийн газраас дээрх зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлөх, зах зээл дээрээс буцаан худалдан авч өрийг бууруулах асуудлыг дэмжиж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тус банкны ТУЗ-д даалгаж байв.
Тэгвэл энэ ажил биеллээ олжээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулын хэлснээр өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлт 795 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд он дуустал уг мөнгөн дүнг нэг их наяд төгрөгт хүргэх зорилготой байгаа аж. Дээрх 795 тэрбум төгрөгөөс Самурай бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой болсон бөгөөд Монголбанканд дансанд байршуулж иен болгон төвлөрүүлсэн байна. Энэ нь иений ханш буусан таатай үед бэлтгэлээ базаах нь оновчтой гэж тооцсон аж.
Мөн салбар яам 10 жил дамнасан Чингис бондын төлбөр болох 130 сая долларыг төлөхөөр бэлтгээд байна. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын баталгаа бүхий бондуудыг эргэн төлөхөд ямар нэгэн эрсдэл үүсэхгүй, төлөлтөө хариуцлагатайгаар бүрэн хийх боломж бүрдсэн гэсэн үг.
Чингис бондын тухайд Монгол Улсын Засгийн Газар 2012 оны арваннэгдүгээр сарын 28- нд олон улсын зах зээлд гаргасан, Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нийтдээ 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Чингис бондыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалсан ба ийнхүү 130 сая долларын төлбөрийн үлдэгдэлтэй байсныг Засгийн газраас бүрэн төлөх боломжтой болсноо зарлаад байна.
Ямартай ч дэлхий нийтээр цар тахлын аюул, дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямралтай байгаа ч 2020 онд Монгол Улсаас төлөгдөх ёстой Мазаалай бондын 500 сая, Чингис бондын 200.8 сая, 2021 онд Гэрэгэ бондын 266.9 сая ам.долларыг тус тус төлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
59.153.115.70
өрөө түргэн төлж л дуусгамаар дахин өр тавихгүй баймаар байх юм даа өртэй айл өөдөлж байсан түүх байхгүй шүү
Хариулах